хүмүүжил
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүүхдийн өсөн бойжиход үзүүлэх эрэмбэ дараатай нөлөө
- 2.Нийгмийн амьдралд хүний биеэ авч явах дадлага, чадвар, төлөвшсөн зан чанар
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хүмүүжил |
|---|---|
| Харьяалахын тийн | хүмүүжлийн |
| Заахын тийн | хүмүүжлийг |
| Өгөх орших тийн | хүмүүжилд |
| Гарахын тийн | хүмүүжлээс |
| Үйлдэхийн тийн | хүмүүжлээр |
| Хамтрахын тийн | хүмүүжилтэй |
| Чиглэхийн тийн | хүмүүжил лүү |
| Олон тоо | хүмүүжлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хүүхдийн хүмүүжил — бага насны хүүхдийн олж авах зан суртахуун, ёс дэглэм
хүмүүжлийн ажил — хүнийг, дэг журам, ёс суртахуун, ухамсартай болгон төлөвшүүлэх хөдөлмөр
гэрийн хүмүүжил — гэр бүлээс олж авах зан чанар, дадлага чадвар
хөдөлмөрийн хүмүүжил — ажил хөдөлмөрөөс олж авах дадлага туршлага, мэдлэг
Хэлц үг
Хөдөлмөр хүнийг чимэглэдэг
Хүмүүжил билгийг чимэглэдэг
Хүмүүжил сайтай гэрээс
Хөдөлмөр сайтай үрс
Хоршоо үг
боловсрол хүмүүжил — эрдэм мэдлэг болон боловсон ёс зүй, нийгэмд биеэ авч явах чадвар
соёл хүмүүжил — хүмүүжлийн цогц үйл ажиллагаа
сурлага хүмүүжил — сурсан мэдсэн зүйл болоод нийгэмд биеэ авч явах чадвар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.