хүнс
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүний бэлтгэсэн хоол ундны зүйл
- 2.Аян замд авч явах идэш уушны зүйл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгalimentation, eats, feed, food, foodstuff, mess, meal, meat, nutriment, nourishment, nutrition, provision, ration, victuals
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хүнс |
|---|---|
| Харьяалахын тийн | хүнсний |
| Заахын тийн | хүнсийг |
| Өгөх орших тийн | хүнсэнд |
| Гарахын тийн | хүнснээс |
| Үйлдэхийн тийн | хүнсээр |
| Хамтрахын тийн | хүнстэй |
| Чиглэхийн тийн | хүнс рүү |
| Олон тоо | хүнснүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хүнс залгуулах — хоол ундны зүйл ойртуулах, бэлтгэж өгөх
хүнсний үйлдвэр — хүн амын хүнсний хэрэгцээг хангадаг үйлдвэрийн салбар
хүнсний дэлгүүр — идэх, уух юм зардаг дэлгүүр
хүнсний мөөг — хатаах, давслах, дарах зэргээр боловсруулж хүнсэнд хэрэглэдэг мөөг
хүнсний ногоо — төмс, байцаа, лууван, манжин гэх мэт хүнсэнд хэрэглэж болох бүх ногоо
хүнсний нөөц — хоол ундны хүрэлцээ
хүнсний хордлого — нян, түүний ялгаруулсан хороор хордож муудсан хүнсний зүйлээс үүсэх цочмог хордлогот өвчин
хүнсний чанарыг сайжруулах — хоол ундны амин дэмийг чанаржуулах
хүнсний эрүүл ахуй — анагаах. - анагаах ухааны нэг салбар ухаан
хүнс базаах — идэш хоолоо төхөөрөх
хүнс бэлтгэх — замд авч явах идэх, уух юмаа төхөөрөх
хүнс төхөөрөх — идэх уух зүйлээ бэлтгэх
хүнс сайтай явах — идэж уух юмаа сайтар базаан авч явах
замын хүнс — аяны идэш ууш
Хэлц үг
Хүн нь байвал
Хүнс нь байна
Хүнс голбол хоолгүй
Хүн голбол нөхөргүй
Хүнс тасарвал гэдэсний зовлон
Хүлэг зогсвол хөлийн зовлон
Зүйр цэцэн үг
Хүнс голбол хоолгүй
Хүн голбол нөхөргүй
Хүнсээр гэдсээ тэжээж
Хүүгээр голомтоо сахиулах
Хоршоо үг
хоол хүнс — идэх уух зүйл
хүнс тэжээл — хүн, амьтны хэрэглэх хоол ундны зүйл
хүнс хэрэглэл — хоол хүнс болон түүнийг боловсруулах тогоо шанага зэрэг хэрэглэл
Товчилсон үг
ДХТЗ — Дэлхийн Хүнс Тэжээлийн Зөвлөл
ҮХХААБОБХ — Үйлдвэр, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Байгаль Орчны Байнгын Хороо
ФАО — FAO (Food and Agriculture Organization) [НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага]
ХХАА — Хүнс, Хөдөө Аж Ахуй
ХХААБ — Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага
ХХААБО — Хүнс, Хөдөө Аж Ахуй, Байгаль Орчин
ХХААБХ — Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байнгын Хороо
ХХААУГ — Хүнс, Хөдөө Аж Ахуйг Удирдах Газар
ХХААҮЯ — Хүнс, Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн Яам
ХХААХҮЯ — Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам
ХХААЯ — Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.