хүртэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг хуваахад ногдох хувь хүрэлцэх
- 2.хүндэтгэлХүндэтгэвэл зохих юмнаас онцлон үзэж, ямар нэгэн зүйлийг олгох, авах
- 3.Хүрэлцэх, гүйцэлдэх, хүрэх
- 1.Ялмын хүр арвин болох.
Англи утга
- үйл үгto receive, to attain; to earn, to merit, to deserve
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хүртэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хүртэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хүртлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | хүртэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хүртжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хүртсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | хүртдэг |
| Холбох нөхцөл (-ж) | хүртэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хүртээд |
| Болзох нөхцөл (-вал) | хүртвэл |
| Хүсэх (-маар) | хүртмээр |
| Захирах (-аарай) | хүртээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | хүртэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хувь хүртэх — хуваасан юмнаас өөрт оногдох хэсгийг авах
хүн бүрт хүртэх эд — бүх хүнд хуваах юм
гавьяа шагнал хүртэх — хийж гүйцэтгэсэн ажил хэргийнхээ төлөө шан харамж авах
засгийн ивээл хүртэх — засаг төрийн тус дэмжлэг, халамжийг авах
магтаал хүртэх — магтаал сонсох, сайшаагдах
өршөөл хүртэх — ялаас чөлөөлөх, мултрах
сахил хүртэх — шашин. - буддын шашны сахиж явах тусгай дүрэм, ёс дэглэмийг дагаж мөрдөхөө андгайлах
хайр хишиг хүртэх — анхааралд нь өртөх
хишиг хүртэх — ахас ихэсийн өгсөн зүйлээс хувиа авах
шан хүртэх — шагнал авах
Хоршоо үг
ногдох хүртэх — оногдох авах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.