хүрэн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Улаан хар хольцож нэлээд бараавтар болсон өнгө, зүсэм
- 1.хүрэн шувуу амьт. (эрээн шувуу).
Англи утга
- тэмдэг нэрbrown, chestnut
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хүрэн |
|---|---|
| Харьяалахын тийн | хүрнийн |
| Заахын тийн | хүрнийг |
| Өгөх орших тийн | хүрэнд |
| Гарахын тийн | хүрнээс |
| Үйлдэхийн тийн | хүрнээр |
| Хамтрахын тийн | хүрэнтэй |
| Чиглэхийн тийн | хүрэн рүү |
| Олон тоо | хүрнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хүрэн алаг — хүрэн дээр цагаан алагласан өнгө, зүсэм
хүрэн бор — а.улаан харын хар нь дийлсэн өнгө, зүсэм; б.хүний борлосон царайны өнгө
хүрэн зос — газраас гарах улаан хүрэн өнгөтэй шороон будаг
хүрэн зээрд — а.зээрдээс арай хүрэвтэр зүсэм; б.хүний царайд цус хөөрсөн байдалтай өнгө
хүрэн морь — хүрэн зүсмийн морь
хүрэн нүүрс — ялзмагт нүүрсий бага зэрэглэлтэй, хүрэн, бараан, хүрэн өнгөтэй нүүрс
хүрэн тарлан — нуруугаараа цагаантай хүрэн зүсэм
хүрэн улаан — харавтар улаан өнгө, зүсэм
хүрэн улаан ат — харавтар улаан зүсмийн ат
хүрэн улаан торго — харавтар улаан өнгийн торго
хүрэн торгод — захчин ардын бий-биелгээ
хүрэн хар — харавтар хүрэн өнгө, зүсэм
хүрэн хөрс — хээрийн бүсийн үндсэн хэв шинжийн хөрс
хүрэн царай — хүрэн бор өнгийн царай
хүрэн эрээн — хүрэн дээр бусад өнгө холилдсон өнгө, зүсэм
хүрэн баавгай — амьт. - бие том, хүрэн зүстэй, модонд авирч, усанд умбаж чаддаг нэгэн зүйл баавгай
хүрэн булга — амьт. - булга
хүрэн бургас — урга. - бор бургас
хүрэн бүргэд — амьт. - халзан бүргэд
хүрэн замаг — урга. - хүрэн өнгөтэй, далайн ёроолд ургадаг, хавтгай замгийн нэгэн зүйл
Хэлц үг
хүрэн бөөртэй — хүнийрхүү, элгэмсэг биш
Ганган хүний зарц биш
Гадаа морины уяа биш
Хүн хүний зарц биш
Хүрэн морины уяа биш
Хүн бүхний зарц биш
Хүрэн монины уяа биш
Хүн хүнээ хүрээлнэ
Хүрэн азарга жороолно
Хүний хүүгийн хүзүү бат
Хүрэн морины хүч их
Хүргэн хүү тусаа үзүүлэх
Хүрэн үхэр хүчээ харуулах
Хүрэл хэдий хатуу боловч
Хүрэн гал дээр улайдаг
Хүрэн зээрд болохдоо хүрэл чулуун зүрхтэй
Ууснаа гарсан хойно уушгин чулуун зүрхтэй
Хүрэн морины хүч сайн
Хүдэр чөдрийн мэх сайн
Зүйр цэцэн үг
Хүрэн зээрд болохдоо хүрэл чулуун зүрхтэй
Ууснаа гарсан хойно уушгин чинээ зүрхтэй
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠬᠦᠷᠡᠩ (küreng), from Middle Mongol 苦兒革 (kǔérgé /kürge/).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.