хүрээлэн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.шуШинжлэх ухааны аливаа салбар ухааныг судлах эрдэм шинжилгээний байгууллага
- 2.шуЦэцэг жимс, ургамал амьтныг үржүүлэн өсгөх үзмэрийн газар
- 3.шуНийтийн тоглоом наадам, цэнгээн зугаалгын газар
Англи утга
- нэр үгgarden
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хүрээлэн |
|---|---|
| Харьяалахын тийн | хүрээлэнгийн |
| Заахын тийн | хүрээлэнг |
| Өгөх орших тийн | хүрээлэнд |
| Гарахын тийн | хүрээлэнгээс |
| Үйлдэхийн тийн | хүрээлэнгээр |
| Хамтрахын тийн | хүрээлэнтэй |
| Чиглэхийн тийн | хүрээлэн рүү |
| Олон тоо | хүрээлэнгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
судар бичгийн хүрээлэн — хуучир. - өнөөгийн Шинжлэх ухааны академийн үндэс суурь болсон байгууллага номын хүрээлэн
Шинжлэх ухааны хүрээлэн — хуучир. - шинжилгээ судалгааны төв газар
Хэл зохиолын хүрээлэн — Шинжлэх ухааны академийн харьяа монгол хэл болон утга зохиолыг судлах зорилготой эрдэм шинжилгээний байгууллага
амьтны хүрээлэн — үзвэрийн амьтан байрлуулан олон нийтэд үзүүлэх тусгай газар
хүрээлэн буй орчин — биднийг хүрээлэн орших амьд болон амьгүй зүйлс орших орон зай
цэнгэлдэх хүрээлэн — биеийн тамир, урлагийн үзвэр үзүүлэх олон нийтийн газар
цэцэрлэгт хүрээлэн — тусгай засаж тохижуулсан, амралт зугаалгын цэцэрлэг бүхий талбай
Хоршоо үг
орд хүрээлэн — нийтээр хуран цуглахад зориулсан том барилга байшин
Товчилсон үг
МННХ — Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн [Соросын сан]
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.