хүүхэн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бүсгүй хүн
- 2.Бие гүйцэж хүүхэд гаргасан боловч эрд гараагүй эмэгтэй
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хүүхэн |
|---|---|
| Харьяалахын тийн | хүүхний |
| Заахын тийн | хүүхнийг |
| Өгөх орших тийн | хүүхэнд |
| Гарахын тийн | хүүхнээс |
| Үйлдэхийн тийн | хүүхнээр |
| Хамтрахын тийн | хүүхэнтэй |
| Чиглэхийн тийн | хүүхэн рүү |
| Олон тоо | хүүхнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өөрийн төрсөн охин
хүүхэн дурдах — нярайлахыг завдаж өвдөх
хүүхэн нуруу — байшин асрын хос нурууны доод нарийн нуруу
хүүхэн мордуулах — яриа. - хүүхэн хүнийг хуримлуулах
хүүхэн сарьс — монгол гутлын ул, зулаг хоёрын завсар хавчуулан оёсон илэг сарьс
хүүхэн тайлах — хуучир. - дутуу төрөх
хүүхэн ул — монгол гутлын улны дээр давхацсан нимгэн ул
хүүхэн хараа — биезүй. - нүдний солонголог бүрхүүлийн голд байх цонх
хүүхэн хэл — биезүй. - хүн, амьтны ам хамрын сүвний уулзар дээрх бяцхан унжлага мах
Хэлц үг
Балай байгаа цагт батгана олдох
Хүүхэн байгаа цагт хадам олдох
Залуу хүний сайныг моринд мэд
Хүүхэн хүний сайныг гэрт нь мэд
Мөнгө муу бол эзэндээ
Хүүхэн муу бол төрхөмдөө
Үнс ихдэхлээр галын зуд
Хүүхэн өтлөхлөөр гэрийн зуд
Үнс ихэдвэл тулганы буг
Хүүхэн ихэдвэл гэрийн буг
Хүзүүдээд явах гэж
Хүүхэн дүү заяагдсан
Хүлэг өтөлбөл унааны элэг
Хүүхэн өтөлбөл айлын элэг
Хүн бол чармайн явах
Хүүхэн бол дээдэд зүтгэх
Хүндээ барвал олны домог
Хүүхэн өтөлбөл залуусын домог
Хүү төрвөл хуяг
Хүүхэн төрвөл малгайчин
Хүү хүн аагтай ч түймэр мэт битгий ноц
Хүүхэн хүн ааштай ч салхин мэт бүү хуйсагна
Хүү хүн галзуурахгүй бол цовоо нь дээр
Хүүхэн хүн яврахгүй л бол дуугүй нь дээр
Хүү хүний хүчийг нь
Хүүхэн хүний эдийг нь
Хүүхэд хүн хөгжөөн нэмнэ
Хүүхэн хүн инээд нэмнэ
Хүүхэн аашаараа
Архи амтаараа
Хөгшид насаараа
Хүүхэн авах хүн ээжийг нь шинж
Хүлэг авах хүн туурайг нь шинж
Хүүхэн алиашвал идэхээ мартана
Хүлэг хоршвол ижлээ мартана
Хүүхэн байвал
Хүргэн хаа мундах вэ
Хүрээ байвал
Маймаа хаа мундах вэ
Хүүхэн өгсөн газартаа хүнд
- … болон өөр 7
Зүйр цэцэн үг
Хүүхэн байвал хүргэн хаа мундах вэ
Хүрээ байвал наймаа хаа мундах вэ
Хүүхэн хүрсэн газартаа
Чулуу унасан газартаа
Хүүхнээ гэвэл хүргэнээ
Хүзүүгээ гэвэл захаан
Хоршоо үг
авгай хүүхэн — ахимаг насны эмэгтэйчүүд, бүсгүйчүүд
хүүхэн шуухан — охид, бүсгүйчүүл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.