хөвөө
Тайлбар
- 1.Эд юмны амсар, зах, ирмэг
- 2.Хувцас эдлэлийн зах, ирмэгийг мөшгөөрлөн тавьсан эмжээр, хээ
- 3.Юмны хоёр хажуу зах
- 4.Далай, тэнгис, нуур, гол, мөрний зах, хязгаар
- 1.хөгшин хөвөө хорш. (хөгшин залуу хүмүүс), хөгшин хөвөөгүй бүгд оролцох (хөгшин залуу хүмүүс бүгд оролцох).
- 1.Тарган, өөхтэй
- 1.Шигшдэс, хэвэг.
- 1.усны хажуу зах газар
Ойролцоо үг
Нийлмэл үг
аяга шаазангийн хөвөө — аяга шаазангийн амсар
малгайн хөвөө — малгайн хүрээ
дээлийн хөвөө — дээлийн мөшгөөр тавьсан эмжээр
голын хөвөө — голын зах
замын хөвөө — замын хажуу
далайн хөвөө — далайн зах, далайн эрэг
мөрний хөвөө — мөрний захын хоёр этгээд
хөвөө хонь — тарган хонь
Хэлц үг
Хөгшин морь шиг шүдээ татуулж
Хөвөө хонь шиг сүүлээ бариулах
Хоршоо үг
эмжээр хөвөө — хувцас эдлэлийн ирмэгийг барьж оёсон юм
зах хөвөө — юмны ирмэг амсар хэсэг
хөвөө хаяа — юмны эрэг, хаяа
хөгшин хөвөө — хөгшин залуу хүмүүс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.