хөдөлгөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хөдөлгөөнтэй болгох, хөдөлгөө оруулах
- 2.шилжсэн утгаХүний сэтгэл, хүсэл, дур сонирхолыг өдөөх
- 3.шилжсэн утгаОлны хүчийг нэг тийш чиглүүлэх
- 4.шилжсэн утгаНаймаа хийх
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | хөдөлгөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | хөдөлгөнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | хөдөлгөлөө |
| Өнгөрсөн цаг (-в) | хөдөлгөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | хөдөлгөжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | хөдөлгөсөн |
| Хэвшсэн нэр (-даг) | хөдөлгөдөг |
| Холбох нөхцөл (-ж) | хөдөлгөж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | хөдөлгөөд |
| Болзох нөхцөл (-вал) | хөдөлгөвөл |
| Хүсэх (-маар) | хөдөлгөмөөр |
| Захирах (-аарай) | хөдөлгөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | хөдөлгөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хөдөлгөх хүч — хөдөлгөөнд оруулах хүч
сэтгэл хөдөлгөх — сэтгэл хөндөх, сэтгэл догдлуулах
хор хөдөлгөх — хор шар хүргэх
хорхой хөдөлгөх — дур хүслийг бадраах; хийх, сонирхох хүсэл төрүүлэх
шар хөдөлгөх — атаархан тэсч ядах занг нь хөндөх
олон түмнийг хөдөлгөх — олон түмний хүч, санаа бодлыг нэг тийш хандуулах
цэргийн хүчийг хөдөлгөх — цэргийн хүчийг хэрэгцээтэй газар луу нь явуулах
хөрөнгө хөдөлгөх — наймаа хийх, хөрөнгөө арвижуулах
Хэлц үг
хурууны үзүүрээр хөдөлгөх — а.хүч оролгүй хийх; б.бусдыг өөрийн хүсэл зоригийн дагуу дуулгавартай байлгах
шороо хөдөлгөх — арай чарай амьд явах, хэцүүхэн өдөр хоногийг өнгөрөөх
ам хөдөлгөх — юм идэх
амыг нь хөдөлгөх — идэх юм өгөх
гэдэнг нь хөдөлгөх — зөрүүд зан гаргахад хүргэх
зогдор хөдөлгөх — тэмээгээр түргэн алхуулан явах
сүүл хөдөлгөх — мориор шогшисхийн явах
↑ам хөдөлгөх
↑ амыг нь хөдөлгөх
↑ бага чулуугаар их чулуу хөдөлгөх
↑ зогдор хөдөлгөх
↑ хурууны үзүүрээр хөдөлгөх
↑ шороо хөдөлгөх
↑ сүүл хөдөлгөх
↑ сэтгэл хөдөлгөх
↑ хор хөдөлгөх
↑ хорхой хөдөлгөх
↑ шар хөдөлгөх
↑ цэргийн хүчийг хөдөлгөх
↑ хөрөнгө хөдөлгөх
↑ эрүү ам хөдөлгөх юм
Хүнд гэж бүү цөхөр
Хөдөлгөх аргыг бод
Хөнгөн гэж битгий басамжил
Өөрийнхөө чинээг тэнс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.