Үндсэн хэсэг рүү шилжих

хөл

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠬᠥᠯ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    биезүй. Хүн, амьтны газар гишгэж явах хөдөлгөөний эрхтэн
  2. 2.
    Ширээ сандал, тогоо зэрэг юмны тулгуур
  3. 3.
    шилжсэн утгаЮмны шувтрах үзүүр, адаг
  4. 4.
    шилжсэн утгаОлны үймээн, хөдөлгөөн
  5. 5.
    шилжсэн утгаБэл, бэнчин
  6. 6.
    шилжсэн утгаУг, сурвалж
IIнэр үг
  1. 1.
    хар хөл (каракуль), хар хөл зах (каракуль хонины арьсаар хийсэн зах), хар хөл арьс (каракуль хонины арьс).
IIIнэр үг
  1. 1.
    Найрлага
IVнэр үг
  1. 1.
    хуучирсанНуур.

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгfoot, leg

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхөл
Харьяалахын тийнхөлийн
Заахын тийнхөлийг
Өгөх орших тийнхөлд
Гарахын тийнхөлөөс
Үйлдэхийн тийнхөлөөр
Хамтрахын тийнхөлтэй
Чиглэхийн тийнхөл лүү
Олон тоохөлүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • баруун хөл — хоёр хөлт амьтны баруун талын хөл

  • урд хөл — дөрвөн хөлт амьтны урд хөл

  • модон хөл — гутлын уланд уяж өндөрлөн явахад зориулан тохируулсан мод

  • хиймэл хөл — хөлгүй хүнд хийж тохируулсан хөл

  • хөл алдах — а.ус гатлахад хөл газар хүрэхгүй болох; б.шилж. худалдаа арилжаа хийгчид ашиг хонжвор олж чадалгүй, бэл хөрөнгөдөө халдаж сүйрэх; в.шилж. олон болон их юмны дотор орсны улмаас аль ч учраа олохгүй сандрах, нүд алдах; г.шилж. айж сандран, учраа олохгүй болох; д.шилж. олны дотор байр сууриа олж чадахгүй алдаж эндэх; е.шилж. ихэд хүндэтгэн дайлж цайлах

  • хөл алдсан панзчин — а.сүйрсэн панзчин; б.яриа. шатсан панзчин

  • зах дээр хөл алдах — зах дээр очоод их юмны дотор нүд алдах, зах дээр олны дотор орж алмайрах

  • хөл амрах — их явж ядарсан хүн түр амсхийх

  • хөл бохирох — өрөөсөн хөлөөр сөгдөх

  • хөл бөмбөг — хоёр баг болж, бөмбөг өшиглөн хөөж эсрэг талын тор бүхий хаалганд оруулан наадах спортын нэг төрөл

  • хөл бөмбөгчид — хөл бөмбөг наадагчид, хөл бөмбөгийн баг

  • хөл дээрээ босох/хөл дээрээ зогсох — бие дааж ажиллаж амьдарч чаддаг болох

  • хөл жийх — а.хөлөө тэнийлгэх; б.шилж. амрах, жаргах

  • хөл нүцгэн — гутал оймсгүй

  • хөл унаа — унаж яваа уналга

  • хөл машин — хөлөөр гишгэж оёдог оёдлын машин

  • хөл ооль — босоо зогсож цавчих ооль

  • хөл орох — а.гишгэн явж чадах болох; б.суумгай зантай хүн явамхай болох

  • хөлд орох — а.нялх амьтны хөл дээрээ тэнцэж явах болох; б.гадуур дотуур явах дургүй байсан хүн, явахыг дурлах болох

  • хөл тогтох — явуулын хүн нэг газар түр суурьших

  • хөл уур — тариа зэргийн юмыг гишгэж нүдэхээр тохируулж хийсэн нэгэн зүйлийн уур

  • хөл хорих — орж гарахын хориглох

  • хөл хүнд — а.бие жирэмсэн; б.удаан назгай; хүнд хөлтэй

  • хөл хүнд болох — хөл хүндрэх

  • хөл хүндрэх — а.жирэмсэн болох; б.явах хэсэх дур болих

  • хөл хумих — а.гадуур явахаа татах, багасгах; б.гэрээс гарахгүй суух

  • хөл нийлэх — а.алхаа гишгээ жигдрэн тохирох; б.шилж. үйл хэргийн зам мөр, арга барил таарч тохирох

  • хөл нэгтэй — ажил явдлын холбоо харилцаатай, хамаа бүхий

  • хөл халах — а.морь малын хөл чөдөр тушаандаа хогогдон улайх; б.унаагаа сэлгэж унах

  • хөл хэрэх — нутаг орноос гарч тэнүүчлэн явах

  • хөл хянагч — хөлийн түшмэл

  • хөл цөөрөх — хөл татрах

  • хөл цээрлэх — айл гэр буюу нутаг газарт ямар нэгэн цээрлэлтэй зүйл гарсан учир гаднын хүнийг оруулахгүй хориг тэмдэг тавих

  • хөлийн ороолт — хөл ороох даавуу

  • хөлийн түшмэл/хөлийн цэц — бөх барилдах зэрэгт тэмцээн маргаан, будлианыг шүүн шийтгэгч

  • хөлийн эвэр — хөлийн хурууны үе зэрэгт ургах эвэрлэг зүйл

  • хөлөө татах — а.жийсэн хөлөө хурааж атирах; б.шилж. гадуур дотуур явахаа багасгаж цөөвчлөх

  • сандлын хөл — сандлын тулгуур

  • орны хөл — орны тулгуур

  • зургийн аппаратны хөл — зураг авах үед аппаратыг хөдөлгөөнгүй болоход хэрэглэх тулгуур

  • … болон өөр 27

Хэлц үг

  • хөл газар хүрэхгүй — маш их хөөр баяр болж явах

  • хөлөө алдах — а.нийлж явсан хөлөө сольж гишгэх; б.худалдаа наймаанд бэл алдах

  • хөлөө олох — а.алдсан хөлийн алхааг нийлүүлэх; б.шилж. хөлжих, хөрөнгө бэлтэй болох; в.шилж. амьдрах аргаа олж олны дунд байр сууриа эзлэх

  • хөл бохирохгүй — огт амралгүй

  • хөл жийх — амрах

  • хөл дүүжлэх — унаа унаштай болох, унаа залгах

  • хөл газар завсарлах — унаа унах

  • хөл дэгдэх — баярлан сэтгэл хөөрөх

  • хөл залгах — аян замд унаатай болох

  • хөл залгуулах — унаа өгөх, унаатай болгох

  • хөлд нь суух — а.адуу малын хөлд нь сууж барих; б.завшаан эрж бусдад хуурамч ааш гаргах; аргадан ая тал засаж байгаад санасандаа хүрэх гэж оролдох

  • хөл нь дөрөөнд хүрэх — нас биенд хүрэх, биеэ дааж чадах болох

  • хөл хөнгөрөх — а.баяр хөөр болж, сэтгэл нь хөхөх; б.явах хөдлөх дур зориг орох

  • хүнд хөлтэй — аажуу, удаан назгай

  • хөнгөн хөлтэй/хөл хөнгөнтэй — а.түргэч, хөдөлгөөнтэй; б.унаа малын хурдан, хашин биш

  • хөл дээрээ зогсох — а.хөл дээрээ босох; б.бие дааж амьдрах; в.хүнд өвчний дараа илаарьших, эдгэрэх

  • хөл дээрээ гарах — хөл дээрээ босох

  • хөл дээрээ босох — а.хөл дээрээ зогсох; б.биеэ дааж ажиллаж амьдран чадах болох; в.хүнд өвчний дараа эдгэрэх

  • хөл дээрээ тогтох — а.хөл дээрээ бат зогсох; б.оршин тогтнож чадах

  • хөлд нь үрэгдэх — а.бусдын эн зэрэгт хүрэхгүй хохирох; б.бусдын хэрэг явдлын далимд хэлмэгдэх

  • хөл хучих — асран бөөцийлөх, халамжлах

  • хөлөө хугалчих шахах — а.ая тал олох гэж хичээх; б.найр тавин ихэд хүндэтгэх; в.хөнгөмсөг зан гаргах

  • хөлөө хучуулах — харж хандуулах, өргөж асруулах

  • хөлөөрөө толгой хийх — дураараа аашлах, зоргоор авирлах

  • хөл хэрэх — нутаг орноо орхин тэнүүчлэн хэсэх

  • хөл гар болох — а.ядарсан хүнд тус дэм болох; б.шилж. муу хүнд ашиглагдах, бусдын үйл хэрэгт хань хамсаа нь болох

  • хөлд нь чирэгдэх — өөрийн хэр чадлыг мэдэхгүй үйл явдалд бусдыг даган дууриаж байгаад хохирох

  • хөл хэрээтэй, хүзүү холбоотой — үргэлж хамт явж байдаг

  • хөлд байх — дарлагдан зовох

  • хөлд оруулах — бие дааж ажиллаж амьдарч чаддаг болгох

  • хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх — олон хүн үймэн бужигнах

  • солгой хөлийг нь гохдох — эмзэг газрыг нь хөндөн ажил хэргээ бүтээх

  • их хөлийн — а.олон хүн цуглардаг; б.сүүхээ чадал ихтэй, дээгүүр жаалдаг

  • хөл сийрэг — хүмүүсийн хөл хөдөлгөөн бага, хүн цөөтэй

  • хөл авах — а.хөлд цус буух буюу доголох

    Боговчийн хар хайрга морины хөл авчихлаа гэж үглэх хүн ч олширлоо (С.Пүрэв, Наран шарлагын талбай). б.бөхийн мэх

  • хөл алдах — а.ус гатлахад бие хөвж, хөл газар хүрэхгүй болох

    Усанд шахагдсан морьд хөл алдангуутаа толгойгоо шоволзуулан ус тургилав (С.Эрдэнэ, Гарман дээр). б.маш ихээр баярлах

  • хөл болох — үйл явдалд ихэд бэлтгэж яарах бужигнах, сүйд майд болох

    Тээр жил Дархан Санги гэж сая л нэр гарч явсансан. Шинээр барьсан Бумбатын хийдийн ганжир цутгах гэж ямар их хөл боллоо (С.Эрдэнэ, Амьд яваа хүн).

  • хөл гар болох/гар хөл болох — муу хүнд ашиглагдах, бусдын үйл хэрэгт хань хамсаа нь болох

    Хар шар феодалуудын гар хөл болсон хүн манай эвлэлд багтдаггүй гэж Гаваа хэлэв (Л.Түдэв, Уулын үер).

  • хөл гишгэх газаргүй — их л шахуу байдал

    Бид хөл гишгэх газаргүй болж байна шүү. Хүй цөглөсөн газартаа хүний эрхэнд амьдарч болох уу даа. Бодох цаг иржээ.

  • хөл малгай болох — сүйд болох, хөөрөх, баярлах

    Хамтрал коммун гээд л хөл малгай болж байгаа л гэнэ (С.Дашдооров, Улаан гэрийн Юндэн).

  • … болон өөр 98

Зүйр цэцэн үг

  • Гар нь ганзганд хөл нь дөрөөнд

  • Хөл хөсөр

  • Гар газар

Хоршоо үг

  • хөл гар — хүний дөрвөн мөч

  • хөл үймээн — үймээн бужигнаан, хөл хөдөлгөөн

  • хөл хөлсөөн — а.хөл шуугиан; б.үймээн самуун

  • хөл хөгжөөн — олон хүний хөл хөдөлгөөн

  • хөл хөөр — олны ихэд баясан цэнгэх явдал

Товчилсон үг

  • ГХБХ — Гүржийн Хөл Бөмбөгийн Холбоо

  • ДХБХ — Дэлхийн Хөл Бөмбөгийн Холбоо

  • ЕХБХ — Европын Хөл Бөмбөгийн Холбоо

  • МХБҮХ — Мэргэжлийн Хөл Бөмбөгийн Үндэсний Холбоо

  • МХБХ — Монголын Хөл Бөмбөгийн Холбоо

  • ОУМХБХ — Олон Улсын Мэргэжлийн Хөл Бөмбөгийн Холбоо

  • ОУХБХ — Олон Улсын Хөл Бөмбөгийн Холбоо

  • ХБК — Хөл Бөмбөгийн Клуб

Үгийн гарал

# From Proto-Mongolic *köl, compare Buryat хүл (xül), Kalmyk көл (köl), Dongxiang kon. # Perhaps related with Proto-Turkic *kol (“arm”), compare Turkish kol.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.