Үндсэн хэсэг рүү шилжих

хөлс

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠬᠥᠯᠦᠰᠦ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Хүн амьтны халууцах, зүдрэх зэрэгт арьсны булчирхайгаас ялгаран гарах шингэн
  2. 2.
    Мөнхүү шингэн бусад юманд наалдаж нэвтэрснийг нь
IIнэр үг
  1. 1.
    Хөдөлмөрийн харамж болгон өгөх, авах үнэ
  2. 2.
    Бусдын эд юмыг хэрэглэсний хариуд өгөх ацаг, төлөөс
IIIнэр үг
  1. 1.
    Мөнгө зэрэг юмыг агсан авч, түүнийг хэрэглэсний төлөөс болгон өгөх хүү, ашиг

Англи утга

  • нэр үгperspiration; pay (wage); interest (price of credit)

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхөлс
Харьяалахын тийнхөлсний
Заахын тийнхөлсийг
Өгөх орших тийнхөлсөнд
Гарахын тийнхөлснөөс
Үйлдэхийн тийнхөлсөөр
Хамтрахын тийнхөлстэй
Чиглэхийн тийнхөлс рүү
Олон тоо—

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • хөлс батгах — хөлс цутгах

  • хөлс дааварлах/хөлс чийхрах — хөлс гарч бие нойт оргиулах

  • хөлс муутай — амархан хөлөрдөг, ямагт хөлөрч явдаг

  • хөлс сэвхийх — а.амьтны хөлөрсөн хөлс намдаж арилах; б.ажил хөдөлмөрт зүтгэж байгаад түр амсхийх

  • хөлс сэвэх — юмаар сэвж хөлсөө сэврээх

  • хөлс цутгах — ихэд хөлрөх

  • хөлс хөөх — хөлөргөх эм уулгаж, муу хөлсийг нь гаргах

  • хөлс цохих — хөлс сэвэх

  • хөлсний булчирхай — хөлс ялгаруулан шүүрүүлдэг булчирхай

  • хөлсний сүв — хөлсний булчирхайн арьсны гадаргуу дээрх нүх, шар үсний сүв

  • шороон хөлс/шавар хөлс — хурдны морийг хөлслөх үеийн эхний хоёроос гурван удаагийн хөлс

  • хөөсөн хөлс — шороон хөлсийн дараах хөлс

  • усан хөлс — хөөсөн хөлсийн дараагийн хөлс

  • сувдан хөлс — хурдны морины уяа сойлго тохирох үед гарах цэвэр тунгалаг буюу хамгийн сүүлийн хөлс

  • тохмын хөлс — тохмонд наалдаж нэвтэрсэн шингэн

  • ажлын хөлс — цалин

  • илүү цагийн хөлс — илүү цаг ажилласны цалин

  • нэмэгдэл хөлс — илүү цаг ажилласны болон шагнал урамшуулал, элдэв нэмэн өгөх ацаг

  • хөдөлмөрийн хөлс — хөдөлмөр хийсний ацаг

  • хөлсний тэрэг — хөлсийг нь төлөөд очих газраа хүргүүлдэг машин, такси

  • хөлсөөр ажиллах — үнэ мөнгөө харилцан тохиролцож ажил хийх

  • хөлсөөр хэрэглүүлэх — ацаглаж хэрэглүүлэх

  • байшингийн хөлс — байшин хөлслүүлсний ацаг

  • замын хөлс — замын зардал, замд хэрэглэх юмны үнэ

  • морины хөлс — морио эдлүүлсний ацаг

Хэлц үг

  • хөлс чийхрах — эвгүйцэх, сандрах, тэвдэх

  • хөлс шүүсийг шахах — а.хүнийг мөлжин дарлах, шулах; б.хүнийг цаг наргүй ажиллуулж тамир тэнхээг нь барах

  • хөлс баасаа гоожуулах — а.ихэд хөлрөх; б.шилж. ихэд шаргуу ажиллах, зүтгэх

  • хөлс сэвхийх завгүй — яаруу, өчүүхэн ч чөлөөгүй

    Энэ хооронд хөлсөө сэвхийх завгүй яарч явсан хамар Лодон бишгүй хөрөнгөжиж зарлага барилгадаа ч их гэрээр хөдөлдөг болоод... (Батмөнх, Хамар Лодон).

  • хөлсийг нь хусаад хий амлуулах — зарцуулахыг л мэдээд идүүлж өмсгүүлэхгүй

    Та нар сэтгэл амар байгаарай! Нэгдэл бригад, нийгэм журам гэгч манай малчдыг чинээлэг, эрх жаргалтай амьдруулна гэснээс биш хөлсийг нь хусаад хий амлуулна гэсэн биш юм гэж Сумъяа үг дүрэв (Б.Мандах, Хөлөний хөвөөнд).

  • Хөлс гаргаж хүн болох

  • Хөвч нугалж баатар болох

  • Хөлс гаргалгүй ажил хийдэггүй

  • Хөдөс хайчлалгүй дээл оёдоггүй

  • Хөлс гаргахгүйгаар баяжиж чадахгүй

  • Хүчин гаргахгүйгаар бөгшиж чадахгүй

  • Хөлс идсэн хүн хөл амрахгүй

  • Яс идсэн хүн яс амрахгүй

  • Хүч алдахаар

  • Хөлс дэвэрдэг

  • Хүчрийг туулахгүй бол ном сурахгүй

  • Хөлс урсахгүй бол амжилт олохгүй

Зүйр цэцэн үг

  • Хөдөлбөл хөлс

  • Зогсвол зогис

Хоршоо үг

  • хөлс хүч — хүний хөдөлмөрийн бүтээмж, түүнд олгох харамж

  • цалин хөлс — ажил хөдөлмөр хийж авах мөнгөн хөлс

  • хөлс мөнгө — хийсэн ажлын төлбөр

  • ацаг хөлс — эд юмаа хэрэглүүлсний үнэ

  • үнэ хөлс — юмны үнэ цэнэ, хүний хийсэн хөдөлмөрийг мөнгөөр үнэлсэн хувь

  • хүү хөлс — эд юм эдэлж ашигласны төлөөс болон түүний өсөн нэмэгдэх хувь

  • үржил хөлс — юмны ашиг

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.