Үндсэн хэсэг рүү шилжих

хөмсөг

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    биеийн тамирНүдний ухархайн дээд ирмэгээр хөндлөн ургасан үс
IIнэр үг
  1. 1.
    Сав суулга, орон барилга зэрэгт өнгийлж хийсэн янз, маяг
  2. 2.
    Уул хадны өнгийсөн ирмэг

Англи утга

  • нэр үгbrow, eyebrow; eaves

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхөмсөг
Харьяалахын тийнхөмсөгний
Заахын тийнхөмсгийг
Өгөх орших тийнхөмсгөнд
Гарахын тийнхөмсөгнөөс
Үйлдэхийн тийнхөмсгөөр
Хамтрахын тийнхөмсөгтэй
Чиглэхийн тийнхөмсөг рүү
Олон тоохөмсөгнүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • хөмсөг атируулах/хөмсөг атирах — хөмсгөө хөнтийлгөн бодлогошрох, дургүйцэх, бэрхшээсэн байдал гаргах

  • хөмсөг зангидах — хилэгнэж бусдыг муухайгаар харах, ярвайх

  • хөмсөгний ирмэг — хөмсөг ургадаг гүдгэр хэсэг

  • хөмсөгний яс — хөмсөг ургадаг хасгийн яс

  • ширээний хөмсөг — ширээний өнгийлж хийсэн янз чимэг

  • цонхны хөмсөг — цонхны өнгийлж хийсэн янз чимэг

  • уулын хөмсөг — уулын хадны өнгийсөн ирмэг

  • хадны хөмсөг — хадны өнгийсөн ирмэг

Хэлц үг

  • хөмсөг атирах — дургүйцэх, уурлаж зэвүүцэх

    Төмөр өтгөн хар хөмсөгтэй, том алаг нүдээ эргэлдүүлэн инээмсэглэж, “Өлзий гуай сайн сууж байгаарай. Би эргэж байна” гээд царай нь хувирч, хөмсөг нь атиран шүдээ зууж, тайжийг долоовор хуруугаараа чичилж... (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • хөмсөг зангидах — уурлах

    Хөмсгөө зангидан суух нь түүний төрөлхийн төвшин царай ямар нэгэн бодол шаналлаар хувьссан бололтой байв (П.Хорлоо, Багш).

    Балданцэрэн тэр хүнийг мөнгө янчааны тусламж гуйх гэж бодож хөмсөг зангидав (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).

  • хөмсөг нь буух — айх, зүрхшээх

    Царай нь хүрлийчихсэн. Хөмсөг нь буучихсан, уруул нь унжиж орхисон нэлээд ууртай харагдана. Ганзориг намайг бодвол хичээлдээ сайн болохоор хичээлээс хөөгдсөндөө гомдож бухимдаж байгаа бололтой (Ш.Гаадамба, Ангийн хурал).

    Хардах сэтгэл нь оволзсон үедээ ганц нэг ширүүн үг хэлчихдэг боловч Итгэлтийг уурламагц дуугүй болдог ба ялангуяа “Төрхөмд чинь хүргэж өгнө” гэхэд хөмсөг нь бууж аргадан эхэлдэг (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • Хар нүднээс

  • Хөмсөг гадуур

  • Хөмсөг атирмагц

  • Арга ухаан гардаг

  • Хөмсөг нүдээ голохгүй

  • Хүн биеэ голохгүй

Хоршоо үг

  • нүд хөмсөг — хүний харах эрхтэн болон түүний дээгүүр хөндлөн ургасан үс

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.