хөнжил
Тайлбар
- 1.Нөмрөх, хучихад хэрэглэх нэгэн зүйл хучлага
Англи утга
- нэр үгblanket
Нийлмэл үг
хөнжил хавах — даавууны завсар хөвөн болон, өд хийж хол хол нэвт оёх
хөнжил тийрэх — нойрон дундаа хөнжлөө хөлөөрөө жийж холдуулах
хөнжилдөө орох — унтахаар хэвтэх
өдөн хөнжил — өдөөр хийсэн хөнжил
хөвөнтэй хөнжил — хөвөнтэй хучлага
нэхий хөнжил — нэхий хучлага
Хэлц үг
хөнжилдөө хөлөө жийх — жаргал цэнгэл эдлэх, амар заяа үзэх, бие сэтгэл амар байх
хөнжил нэгтэй — санаа нэгтэй, дотно харьцаатай
Чингис хааны хөнжил нэгтэй анд нөхөр нь байсан Жамух, хожим нь харин хөнөөл ихтэй атаатан дайсан нь болоод урван оджээ (Хэ.Буянбат, Эрээн гуай).
хөнжлийнхөө хэрээр жийж, адууныхаа хэрээр исгэрэх/хашхирах — хэрээ мэдэж, бяруу таних
Хүн бас хэмжээгээ мэдэж хэлэх ярихаа цэгнэмээр юм. Хөнжлийнхөө хэрээр жийж, адууныаа хэрээр исгэр гэдэг үг байдаг шүү дээ.
Зүйр цэцэн үг
Хөнжлийн хэрээр хөлөө жийх
Хоршоо үг
хөнжил дэвсгэр — нөмөрч унтах, дэвсэж хэвтэх зүйл
хөнжил гудас — хөнжил дэвсгэр
Үгийн гарал
From Proto-Mongolic *könjile, perhaps somehow related to Proto-Turkic *kȫn (“leather, hide”). Compare Dongxiang gonzheilie, Bashkir күн (kün).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.