Үндсэн хэсэг рүү шилжих

хөх

тэмдэг нэрнэр үг/ˈxɵx/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠬᠥᠬᠡ

Тайлбар

Iтэмдэг нэр
  1. 1.
    Номин чулууны адил өнгө
  2. 2.
    зурхайТэнгэрийн эшийн арван өнгийн нэгдүгээрх.
IIнэр үг
  1. 1.
    Амьтны үр зулзагаа тэжээх сүүний булчирхай; хөхлүүр
  2. 2.
    Арьс зэргээр хийсэн угжны сүү гарах сүвтэй хэсэг.
IIIнэр үг
  1. 1.
    амьтанЗэрлэг гахайн зулзага.
IVнэр үг
  1. 1.
    Үхрийн омрууны хоёр хажууд унжсан товч мэт арьс.
Vнэр үг
  1. 1.
    Чөдрийн чагт торгоох гогцоо.

Ойролцоо үг

Англи утга

  • тэмдэг нэрdark blue; green, grue; weak; weakened
  • нэр үгbreast (of a woman); teat (of an animal); dewlap (of a cow); piglet; squeaker (young of a wild boar)

Тийн ялгал

Нэрлэхийн тийнхөх
Харьяалахын тийнхөхнийW
Заахын тийнхөхийгW
Өгөх орших тийнхөхөндW
Гарахын тийнхөхнөөсW
Үйлдэхийн тийнхөхөөрW
Хамтрахын тийнхөхтэйW
Чиглэхийн тийнхөх рүү
Олон тоохөхнүүдW

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • хөх агаар — хөхрөн харагдах хөндий агаар

  • хөх болох — юмны өнгө зүс хөхрөх

  • хөх бор — хөх туяатай боровтор өнгө

  • хөх буурал — хөх дээр бор улаан холилдсон адууны зүсэм

  • хөх ногоо — хөврөн ургаж байгаа ногоо агаарын хөдөлгөөний нөлөөгөөр алсад хөхрөн харагдах нь

  • хөх огторгуй — хөхрөн харагдах тэнгэр

  • хөх өвс — хадаж аваад ногоон хэвээрээ хатсан өвс, ногоон өвс

  • хөх саарал — хөх сортой саарал зүсэм

  • хөх сарьс — ногоон өнгийн сарьс

  • хөх сэрх — ямаахай гэдэг ургамлын жил өнжсөнийг нь

  • хөх тарлан — хөх дэвсгэр дээр цагаан өнгө холилдсон зүсэм

  • хөх толбо — хөх мэнгэ

  • хөх тэжээл — ногоон бордоо

  • хөх тэнгэр — хөхрөн харагдах агаар

  • хөх хас — хас чулууны нэг зүйл, өнгө номины адил

  • хөх униар — алсад харагдах агаарын хэлбэлзэх хөдөлгөөн

  • хөх утаа — утааны хөхрөн харагдах өнгө

  • хөх үдээр — а.үсийг нь хусч, усанд дэвтээсэн арьс; б.шилж. хүн амьтны ихэд турж эцсэн байдал

  • хөх цэнхэр — номин цэнхэр, цагаавтар цэнхэр

  • хөх ягаан — ягаавтар туяатай хөх өнгө

  • хөхийн шашин — шашин. - буддын шашны хятадад дэлгэрсэн нэг зүйл шашин суртахуун

  • хар хөх — гүн хөх, бараавтар хөх

  • хөх болжмор — амьт. - хитрүү бялзуухайтай адил бөгөөд хөх толгойтой, сүүлний хоёр хажуу цагаан, нүүдлийн шувуу

  • хөх бор азарга — амьт. - өвчүү хөхөвтөрхөн, нуруундаа бараан бидэртэй, сүрэглэн нисдэг нэг зүйл бялзуухай

  • хөх бух — амьт. - бух шиг урамддаг нэгэн зүйл шувуу, усны бух

  • хөх дэглий — амьт. - цагаан дэглэйгээс баахан их, толгой дээрээ гурван өрвөлөгтэй, бараан шар хольцолдсон өнгөтэй нэгэн зүйл шувуу

  • хөх ногтруу — амьт. - хахилагийн нам, хөвчин бие алаг, хар бидэрт шар сэвхтэй, хөлдөө шар ноолууртай нэг зүйл шувуу

  • хөх түрүү — амьт. - ялаатай адил боловч бие том, амьтныг хатгах зуух нь хэцүү нэг зүйл ялаа

  • хөх хархираа — амьт. - тогоруутай адил байдалтай, үнсэн өнгөтэй, хушуу урт, метр орчим өндөр биетэй нэгэн зүйл шувуу, гэрт тэжээж болно, өнгөтэй хувцас өмссөн хүн үзэгдвэл дуугарч бүжиглэн, дагаж цохилон наадна

  • хөх хатан хараа — амьт. - хатан хараатай адилхан бөгөөд өрвөлөг өд хөх нэг зүйл шувуу

  • хөх цэгцгий — амьт. - зун ирдэг нэгэн зүйл бялзуухай, өнгө хөх, хүзүү бараан, өвчүү цагаан, гол нуур хөдөө газар алинд ч байдаг

  • хөх ялаа — амьт. - ерийн ялаанаас том, өнгө ногоон нэг зүйл ялаа

  • хөх арвай — урга. - нэг зүйл арвай

  • хөх ороонго — урга. - өргөн навчтай, жижиг ногоон баг цэцэгтэй, яслаг хар жимс бүхий тэнзлэг ургамал, эмэнд ордог

  • хөх хаг — урга. - чийгтэй хүүш газрын мод чулуунд ургадаг ногоовтор өнгөтэй нэгэн зүйл ургамал

  • хөх яргуй — урга. - яргуйн зарим зүйл, цэцгийн өнгө хөх

  • хөх зангирах — уураг хөхөндөө удсанаас зангирах, сүү нь гарахгүй болох

  • хөх ивлэх — хүний сүү саамшран нэмэгдэх

  • хөх эрхэх — хөхний сүү боогдож авсаар гарахгүй хавдан өвчлөх

  • хөх эрэх — мээмээ эрэх

  • … болон өөр 1

Хэлц үг

  • хөх инээд хүрэх — а.дургүйлхэн хорссон байдал гаргах, зэвүүцэх; б.тавлах, басамжлах

  • хөх гүзээнүүд — хөл нүцгэн жаалууд

    Зуны турш тэр голын эрэг дээр л өнждөг хөх гүзээнүүд байлаа шүү дээ.

  • хөх гэрийн тагтаа хөдөөний саравчинд үүрлэх — эрх мэдэлтэй хүн эгэл ардтай ураглахыг зүйрлэсэн хэллэг

    Уул тосгодын буйд бөглүү айлаас түрүү удаа их сургуулийн алтан босгыг алхсан “Ууган эрдэмтэн” Хишигдалайгийн нүдний зовхинд хөдөө айлын хүүхэн Дэлгэрцэцэг үзэгддэг бил үү? Хөх гэрийн тагтаа хөдөөний саравчинд үүрлэх гэж үү (Т.Бөх, Аравдын сар).

  • хөх зүү хөндлөн барих — юм оёх, үйл хийх

    Мэдээж хэцүү байсан ч багаасаа дээл оёж, хөх зүү хөндлөн барьж сургасан ээждээ л талархахаас өөр зүйлгүй.

  • Ган сумыг газар хаядаггүй

  • Хөх сумыг хөсөр хаядаггүй (мэргэн)

  • Тавхай ихт баатар болох

  • Хөх ихт эх болох

  • Хөгшин зөнөг хөөрвөл үхэхээ мэдэхгүй

  • Хөх харгана шатвал унтрахаа мэдэхгүй

  • Хөндий хөвд

  • Хөх ямаан дээлтэй

  • Хөөтэй тогоо

  • Хөх үнс биш

  • Хөх гэрийн бялзуухай

  • Хөдөөний хяргуйг айлгана

  • Хөх далайд мөрөн цутгаад гардаггүй

  • Хүний хүү заяагаа эрээд олдоггүй

  • Хөх ихт хүүхэд олонтой

  • Хөхүүр ихт сааль элбэгтэй

  • Хөх манан татвал бороо орохын тэмдэг

  • Хүйтэн салхи салхилбал хяруу унахын тэмдэг

  • Хөх монголын үрс

  • Хөдсөн дээлтний хойчис

  • Хөх монголын чимэг

  • Хүлэг уяаны чимэг

  • Хөх мөнх тэнгэр хөвгүүнээсээ холбоотой

  • Хүргэн хүүхэн хоёр хундаганаасаа холбоотой

  • Хөх ногоо хүзүү ороотол ургадаг

  • Хуар цэцэг хувь илүү дэлгэрдэг

  • Хөх огторгуйг хэмжиж болохгүй

  • Хүний ухааныг яндаж болохгүй

  • Хөх өвөлд

  • Хөрст дээл

  • Хөх өнгө монголын чимэг

  • Хүлэг морь уяаны чимэг

  • Хөх тэнгэр байвч хүйтэн дулааныг нь мэд

  • Хөөрхий амраг байвч алс зоригийг нь мэд

  • Хөх тэнгэр уудам боловч агаараар холбоотой

  • Хүн амьтан олон боловч сэтгэлээр холбоотой

  • … болон өөр 27

Хоршоо үг

  • хөх дэлэн — хүн, амьтны үр төлөө сүүгээр тэжээх эрхтэн

Үгийн гарал

Mongolian Cyrillic ᠬᠥᠬᠡ (köke) хөх (xöx) Inherited from Classical Mongolian ᠬᠥᠬᠡ (köke), from Middle Mongol ᠬᠥᠬᠡ (köke), from Proto-Mongolic *köke, compare Buryat хүхэ (xüxe). Borrowed from or cognate with Proto-Turkic *kȫk; compare Turkish gök and Evenki куку (kuku, “sea-coloured”). For the figurative sense, compare Kazakh көк жамбас (kök jambas).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.