хөхөө
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанХөхөөнийхөн овгийн бие бага, өнгө алаг, донгоддог уяхан цээл шувууд
- 1.хөхөө өвөл (өвлийн тэсгим хүйтэн, дүн хүйтэн өвөл), хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайруу (өвлийн тасхийм хүйтэн).
- 1.хөхөө сар зурхай. (зуны тэргүүн сар; хөхөөн дууны сар).
Англи утга
- нэр үгcuckoo
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | хөхөө |
|---|---|
| Харьяалахын тийн | хөхөөний |
| Заахын тийн | хөхөөг |
| Өгөх орших тийн | хөхөөд |
| Гарахын тийн | хөхөөнөөс |
| Үйлдэхийн тийн | хөхөөгөөр |
| Хамтрахын тийн | хөхөөтэй |
| Чиглэхийн тийн | хөхөө рүү |
| Олон тоо | хөхөөнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хөхөө донгодох — хөхөө шувуу дуугарах
хөхөөн айраг — урга. - үлд өвсний нэг настай нь
хөхөөн дарс — урга. - хадархаг, хайрга хөрсөнд ургадаг, самрын боргоцойтой адил бөгөөд нарийхан нэгэн зүйл өвс; үлд өвсний хоёр настай нь
шаазгайлаг хөхөө — амьт. - уулын шаазгайтай адил болоод жижигхэн нэгэн зүйл шувуу
Хэлц үг
түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөх — аливаа зүйлд бодлогогүй, хөнгөн хийсвэр хандаж дуугарсан хүн бурууддаг гэсэн санаа
хөхөөг хүйдсээр цохих — бүтэхгүй юманд санаархах
↑ түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөх
Хөгшин хүн онгоддог
Хөхөө шувуу донгоддог
Хөхөө донгодвол хөөр баяр
Ууль уйлбал уршиг яршиг
Хөхөө дуугартал
Хөндлөн жалга
Хөхөө өвлийн хүйт
Хөр цасны хайруу
Хөхөө хөхүүлж байхдаа сургахгүй бол
Бөхөө тавьсан хойно сургаж чадахгүй
Хүн хэлэхгүй байх уу
Хөхөө донгодохгүй байх уу
Хүрнэ боловч новшиндооо хайртай
Хөхөө боловч өгөөшиндөө хайртай
Цэцэг шиг сайхан ургамал үгүй
Хөхөө шиг сайхан дуутай амьтан үгүй
Шумуул нуугдавч найман сард
Хөхөө донгодовч зургаан сард
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.