цааз
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мөрдөн хэвшүүлэхээр зааж тогтоосон дүрэм журам, хууль
- 2.хуульОноосон ял
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цааз |
|---|---|
| Харьяалахын тийн | цаазын |
| Заахын тийн | цаазыг |
| Өгөх орших тийн | цаазад |
| Гарахын тийн | цаазаас |
| Үйлдэхийн тийн | цаазаар |
| Хамтрахын тийн | цаазтай |
| Чиглэхийн тийн | цааз руу |
| Олон тоо | цаазууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цаазаар аваачих — хуулийн дагуу амь насыг нь хороох
цаазын бичиг — хуучир. - хууль дүрмийн эмхтгэл
цаазын тавцан — цаазын индэр
цаазын индэр — хуучир. - хэрэгтэнг алах, хороох газар
Хэлц үг
Нүүр их боловч
Цааз халхлах нь бэрх
Хууль дээгүүр
хуудуу доогуур
Цааз дээгүүр
хээл доогуур
Хууль нь гууль болж
Цааз нь цаас болох
Хууль үгүй гуч хоног
Цааз үгүй цагаан сар
Хаж доогуур
Хууль доогуур
Цааз мэдэхгүй хүн турж үхнэ
Цаг мэдэхгүй хүн өлбөрч үхнэ
Цааз мэдэхгүй хүнээс
Сайн сүсэгт сахилтан дээр
Төр мэдэхгүй хаанаас
Төвшин сэтгэлт түшмэл дээр
Цааз хатуу боловч алдсан хойно гэмшдэг
Эд арвин боловч бүрэлгэсэн хойно гэмшдэг
Цааз мэдэхгүй хүн бүдэрч үхнэ
Цаг хувирч
Цааз сулрах
Цагийн ажил цагтаа сайн
Цааз хууль улстаа сайн
Цагийн юм цагтаа
Цааз хууль улсдаа
Цас хайлах
Цааз хазайхгүй
Шаазан аяга цэвэр
Цааз хууль ёсоор
Хоршоо үг
төр цааз — төрөөс тогтоосон хатуу хууль дүрэм
цааз жаяг — хууль цааз
цааз ёс — заасан тогтоосон, хууль журам
цааз зарчим — хууль, дэглэм журам
цааз магтлага — хууль ёс, магтаал
цааз тангараг — ёс тангараг
хууль/хууль цааз — а.тогтсон дүрэм журам; б.оноосон ял
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.