цаас
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Химийн болон механик боловсруулалтаар бичих, зурах, хэвлэх, хулдах зүйлд хэрэглэхээр хийсэн, нимгэн хуудсан эд
- 2.Цаасаар хийсэн зүйл
- 3.Цаас мэт
- 4.шилжсэн утгаяриаМөнгө төгрөг
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгpaper
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цаас |
|---|---|
| Харьяалахын тийн | цаасныW |
| Заахын тийн | цаасыгW |
| Өгөх орших тийн | цаасандW |
| Гарахын тийн | цааснаасW |
| Үйлдэхийн тийн | цаасаарW |
| Хамтрахын тийн | цаастайW |
| Чиглэхийн тийн | цаас руу |
| Олон тоо | цааснуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цаас зүсэгч — цаас жижиглэн хуваах зориулалттай хутга
цаас хийх машин — цаас хийх зориулалттай хатаах, индүүдэх, боловсруулах, хуйлах, ороох үндсэн ажиллагаатай төхөөрөмж
цаасны зуурмаг — цаас, картоныг бэлтгэхээр модлог ургамлыг нарийн ширхэгтэй болгон буталж, ширхэгийн дагуу цуулж жижиглэн, эслэг эд, будагч, цайруулагч наалдуулагч гэх мэт бодостой холиод зуурч бэлтгэсэн зуурмаг
цаасны цавуу — цаас наахад зориулсан цавуу
цаасны үйлдвэр — цаас боловсруулан гаргах үйлдвэр
гин цаас — нимгэн болоод бат бэх нэг зүйл цаас, гингийн цаас
бичгийн цаас — бичихэд зориулж, үйлдвэрлэсэн цаас
хортой цаас — хуучир. - бичих, машиндах, зурах зүйлийн ард давхарлан тавьж, хуулбарлан гаргах будаг бүхий цаас
цаасан буу — цаасыг ягштал боож, моголцог болгоод дотор нь дарь дагтаршуулан имэрч, гал ноцоож дуугаргах тоглоом
цаасан мөнгө — жинхэнэ мөнгө болох алт, мөнгө, үнэт эдлэлийг гүйлгээнд орлодог мөнгөн тэмдэгт
цаасан пай — хуучир. - хөзөр
цаасан сум — цаасаар хийсэн, хор хөнөөлгүй, байлдааны сургууль хийхэд хэрэглэдэг сум мэт зүйл
цаасан хайрцаг — цаасаар хийсэн хайрцаг
цаасан хэв — тугалгаар үсэг, зургийн хэв цэтгахад хэрэглэдэг цаасаар хийсэн хэв
цаасан шувуу — тогл. - цаасаар хийсэн эрвээхэй, шувууны дүрс бүхий хэлбэртэй, урт утсаар уяж, салхинд дэгдүүлэн нисгэж наадах тоглоом
цаасан малгай — цаасаар хийсэн малгай
цаасан алт — маш нимгэн цаастай адил боловсруулсан, зурах будахад наалдуулан хэрэглэх алт
арван цаас — арван төгрөг
хорин цаас — хорин төгрөг
Хэлц үг
бичиг цаастай ноцолдох — бичиг номын ажил хийх
цаасан буу тавих — худлаа ярьж явах
цаасан малгай өмсгөх — сайхан үгээр онгироож, худал магтах, хөөргөх
цаасан барс — үзэхэд сүрхий ч үнэндээ юу ч биш зүйлЦасан буурал чамаас айв хөө. Цицяагийн хүрдэнд чинь будраад л байх юм. Цаасан барс гэж ёстой тэр дээ, цаглашгүй манай халуун зоригт цаадах мөс нь ч хайлж байна (Баянаа, Жолоочийн алдар).
↑ нүглийн нүдийг цаасаар хуурагч
↑ цааз цаас болох
Хүн хэдий мэргэн боловч хэлэхгүй бол мэдэхгүй
Цаас хэдий нимгэн боловч чичихгүй бол цоорохгүй
Хүн хэлэхээс наана мэддэггүй
Цаас чичихээс наана цоордоггүй
Цаас нимгэн боловч чичихгүй бол цоорохгүй
Цэцэн мэргэн боловч хэлэхгүй бол мэдэхгүй
Цаас нимгэн боловч чичихээс нааш
Хүн цэцэн боловч хэлэхээс нааш
Цаас хэдий нимгэн боловч бичгийн хуудас
Цай хэдий шингэн боловч идээний дээж
Цаг зэвүүн
Цаас нимгэн
Цай шингэн гэж бурхан голохгүй
Цаас нимгэн гэж хаан голохгүй
Зүйр цэцэн үг
Цаасан дээр нэртэй
Цасан дээр мөртэй
Хоршоо үг
бийр цаас — бичгийн хэрэглэл, цаас
бичиг цаас — бичиг номын зүйл
бичиг эрдэм — эрдэм ном
Үгийн гарал
# From Proto-Mongolic *caxasun, *carxasun, compare Kalmyk цаасн (tsaasn), Buryat саарһан (saarhan). # Borrowed from Sogdian 𐼸𐼰𐼲𐼹𐼰 (kʾɣδʾ /kāγaδā/), possibly ultimately from 紙/纸 (zhǐ, “paper”)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.