цайрах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны өнгө цайвар болох, цагаарч харагдах
- 2.Хүн, амьтны төлжиж өнгө зүс орох
- 3.шилжсэн утгаЮманд дадаж зүгшрэх, цагаашрах
- 4.шилжсэн утгаЭд хөрөнгө нь барагдаж үгүйрэх, доройтох
- 5.шилжсэн утгаИчиж зовохыг мэдэхгүй болох;
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | цайрах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | цайрна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | цайрлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | цайрав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | цайрчээ |
| Үйлдсэн нэр (-сан) | цайрсан |
| Хэвшсэн нэр (-даг) | цайрдаг |
| Холбох нөхцөл (-ж) | цайрч |
| Урьдчилах нөхцөл (-аад) | цайраад |
| Болзох нөхцөл (-вал) | цайрвал |
| Хүсэх (-маар) | цайрмаар |
| Захирах (-аарай) | цайраарай |
| Үгүйсгэх (-хгүй) | цайрахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бороо цайрах — бороо орж буй нь цагаарч харагдах
өнгө нь цайрах — юмны өнгө гандах
үс нь цайрах — үс нь цагаан болох
мал таргалж цайрах — мал таргалж өнгө зүс орох
ажил хөдөлмөрт цайрах — ажил хөдөлмөрт дадаж зүгшрэх, цагаашрах
хөрөнгө нь цайрах — эд хөрөнгө нь барагдах, үгүйрэх
цайрч яваа айл — ядуурч доройтсон айл
данс цайрах — а.дансанд орсон хэрэг явдал шийдвэрлэгдэх; б.данс хаах, өр авлагагүй болох
Хоршоо үг
цайрах цагаашрах — дадаж зүгшрэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.