цалгай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Сав суулга зэргийн ам амсар дэлбэгэр
- 2.Малын эврийн хоёр тийш тэлж ургасан байдал
- 3.шилжсэн утгаАжил үйлд цалгар назгай, хайнга, хойрго
- 4.шилжсэн утгаАм султай, чалчимтгай
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цалгай |
|---|---|
| Харьяалахын тийн | цалгайн |
| Заахын тийн | цалгайг |
| Өгөх орших тийн | цалгайд |
| Гарахын тийн | цалгайгаас |
| Үйлдэхийн тийн | цалгайгаар |
| Хамтрахын тийн | цалгайтай |
| Чиглэхийн тийн | цалгай руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цалгай амсартай тогоо — их амсартай тогоо
цалгай амтай хувин — дэлгэр амтай хувин
цалгай эвэрт янгир — амьт. - эвэр өвөрмөц, жигд хүрэн бор зүстэй, Кавказын нурууны төв, зүүн талаар тархмал, өвслөг ургамлаар хооллодог, сүрэглэн амьдардаг, тугалмайтан овгийн, ямааны төрлийн гөрөөс
цалгай эвэртэй үхэр — хоёр тийш тэлж ургасан эвэртэй үхэр
цалгай явдалтай — хайнга назгай явдалтай
цалгай амтай хүүхэн — ам султай хүүхэн
Хоршоо үг
цалгай осол — сонор сэрэмжгүй, анхаарал болгоомжгүй байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.