цалин
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хуучир. Ноёд түшмэдэд олгож байсан амуу, зоос пүнлүү
- 2.Ажил хөдөлмөр, алба гүйцэтгэсний төлөө тогтмол олгох мөнгөн хөлс
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгsalary, wages
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цалин |
|---|---|
| Харьяалахын тийн | цалингийн |
| Заахын тийн | цалинг |
| Өгөх орших тийн | цалинд |
| Гарахын тийн | цалингаас |
| Үйлдэхийн тийн | цалингаар |
| Хамтрахын тийн | цалинтай |
| Чиглэхийн тийн | цалин руу |
| Олон тоо | цалингууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цалин цагаан мөнгө — цэвэр мөнгө
цалин буух — цалин олгох, өгөх
цалин нэмэгдүүлэх — цалингийн хэмжээ нэмэгдэх
цалин өгөх/цалин тавих — ажлын хөлсийг нь бөөнөөр олгох, өгөх
цалин хасах — цалинг бууруулах, бага болгох
цалингийн зээл — ажиллаж буй байгууллага болон банк санхүүгийн байгууллагатай гэрээ хийж, тодорхой хугацаанд шимтгэл төлөн, цалингаа урьдчилан авч хэрэглэх үйл ажиллагаа
цалингийн сан — батлагдсан төсвийн дагуу ажилчин, албан хаагчдад ажлын хөлс хэлбэрээр олгохоор шийдвэрлэгдсэн мөнгөн хөрөнгө
цалингийн сүлжээ — засгийн газрын тогтоолоор төрийн албанд ажиллагсдад, ажилласан хугацаа, ур чадвар, зэрэг цол зэргийг харгалзан тогтоосон, цалин хөлс бодож олгох шаталбар
бодот цалин — цалингийн юм худалдан авах чадвар
Хэлц үг
Цалин цагаан мөнгө
Цэнтэй бантай байдаг
Хоршоо үг
цалин пүнлүү — а.мөнгө зоос; б.ажлын хөлс, урамшуулал
цалин мөнгө — ажлын хөлс
цалин хангамж — ажлын хөлс болон ажил хэрэг эрхлэхэд элдэв зүйлээр хангасан байдал
цалин хөлс — ажил хөдөлмөр хийсний төлөө авах мөнгөн хөлс
Товчилсон үг
ТЦХУХ — Төлөвлөгөө, Цалин Хөлсний Улсын Хороо
ХЦХУХ — Хөдөлмөр, Цалин Хөлсний Улсын Хороо
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.