цан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хөгжимГууль, зэсээр дотоод хөндийг хийж, хоёр нимгэн хэлтсийг хавсран цохиж дуугаргах цохивор хөгжмийн зэмсэг, хумхам цан, дохио цан гэх мэтээр төрөл зүйл олон бий
- 1.Хүйтний улиралд ус чийг зэргээс дэгдэж гарсан цас мэт царцсан уур ус
- 1.Монгол дүрслэх урлагт хэрэглэдэг босоо, хэвтээ зураас.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цан |
|---|---|
| Харьяалахын тийн | цанын |
| Заахын тийн | цаныг |
| Өгөх орших тийн | цанд |
| Гарахын тийн | цанаас |
| Үйлдэхийн тийн | цанаар |
| Хамтрахын тийн | цантай |
| Чиглэхийн тийн | цан руу |
| Олон тоо | цанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цан дуугаргах — цанг цохиж дуу гаргах
цан цохих — цанг дэлдэх
цан цан хийх — хонх, цан зэргийг цохих, дэлдэхэд, хангинан дуугарах
цан тогтох — хүйтэн агаарт халуун уур, ус зэргээс цас мэт зүйл үүсэх
цонхны цан — хүйтэн цагт цонхон дээр тогтсон цас мэт зүйл
Хэлц үг
Цай мах наашаа
Цан хэнгэрэг цаашаа
Дунд байр наашаа
Дун бүрээ цаашаа
Цан хаана цохивол цам хаана цамнана
Цан хааш хавирвал цам тийш харайна
Цан яах гэж цохивол
Цам чингэж харайна
Хоршоо үг
цан хэнгэрэг — цохих, дэлдэх хөгжмийн зэмсгийн ерөнхий нэр
цан хүүрэг — хүйтэн агаарт ус чийгээс үүссэн хяруу мэт зүйл, мөн уур манан
цан хяруу — хүйтэнд царцсан цас мэт уур ус, шүүдэр
уур цан — хүйтэн агаарт гарсан уур, түүний хөрж хөлдсөн нь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.