цардуул
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эд бөсийг хатууруулахаар түрхэх гурил зэрэг зүйл
- 2.Юманд түрхсэн цар, наалт
- 1.Ногоон ургамлын эс дотор байдаг, задрахдаа саахар болдог цагаан бодос;
- 2.Шөл, ундааг өтгөрүүлэх, пүнтүүз хийх зэрэгт хэрэглэх ба бас эд, бөс зэргийг чангаруулах, хатуу болгоход хэрэглэдэг төмсний гурил
- 1.Ус шүрших шүршүүл.
- 1.Эр хүний омгийн цар, тар
- 1.эрдэнэ шишийн түрүү
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цардуул |
|---|---|
| Харьяалахын тийн | цардуулын |
| Заахын тийн | цардуулыг |
| Өгөх орших тийн | цардуулд |
| Гарахын тийн | цардуулаас |
| Үйлдэхийн тийн | цардуулаар |
| Хамтрахын тийн | цардуултай |
| Чиглэхийн тийн | цардуул луу |
| Олон тоо | цардуулууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цардуул буцалгах — эд бөсийг хатууруулах, чангаруулахаар гурил гурил буцалгах
дээлийн энгэрийн цардуул — монгол дээлийн энгэрт түрхсэн цар, наалт
цардуул түрхэх — эд зүйлийг хатууруулах, чангаруулах зүйл түрхэх
Хэлц үг
цардуул хугарах — зүрх нь үхэх, урам хугарах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.