цатгалан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтны идэж ууж цадсан байдал
- 2.шилжсэн утгаХоол ундаар элбэг дэлбэг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цатгалан |
|---|---|
| Харьяалахын тийн | цатгалангийн |
| Заахын тийн | цатгаланг |
| Өгөх орших тийн | цатгаланд |
| Гарахын тийн | цатгалангаас |
| Үйлдэхийн тийн | цатгалангаар |
| Хамтрахын тийн | цатгалантай |
| Чиглэхийн тийн | цатгалан руу |
| Олон тоо | цатгалангууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цатгалан мал — цадсан мал
цатгалан хүүхэд — идэж ууж цадсан хүүхэд
баян цатгалан аж төрөх — элбэг дэлбэг амьдрах
Хэлц үг
Өлсгөлөн хүнд өлөн бухын хярзан амттай
Цатгалан хүнд цагаан хурганы сүүл амтгүй
Өлссөн хүн аага идвэл амттай цагаан
Цатгалан хүн цагаан хурганы сүүл идэхэд хатуу
Цатгалан нь өлөнгөө мэддэггүй
Чадмаг нь чадалгүйгээ мэддэггүй
Цатгалан нь өлсгөлөнгийнхөө зовлонг мэдэхгүй
Баян нь ядуугийнхаа зовлонг мэдэхгүй
Зүйр цэцэн үг
Цатгалан нь өлссөний зовлонг мэдэхгүй
Хоршоо үг
тарган цатгалан — хүч тарга ихтэй
өег цатгалан — хоол унданд ховдоглон шунахгүй байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.