цацаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юманд чимэг болгож, утсан ширхгээр хийсэн унжлага санжлага
- 2.Шувууны толгой дээрх махан өрвөлөг
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цацаг |
|---|---|
| Харьяалахын тийн | цацгийн |
| Заахын тийн | цацгийг |
| Өгөх орших тийн | цацагд |
| Гарахын тийн | цацгаас |
| Үйлдэхийн тийн | цацгаар |
| Хамтрахын тийн | цацагтай |
| Чиглэхийн тийн | цацаг руу |
| Олон тоо | цацгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цацаг гаргах — утсаар унжлага хийх
цацаг оёх — унжлага оёх
утсан цацаг — утсаар хийсэн унжлага
шар цацаг — шар өнгөтэй унжлага
алтан цацаг — урга. - халуун орны нэгэн зүйл эмийн өвс
цацаг хэлбэрт баг цэцэг — урга. - нэг ишинд олноороо багларан ургадаг хэлтгий болон тоонолжин цэцгийн язгуурын ургамлууд
цацаг өвөг — тоть зэрэг шувууны толгой дээрх урт өд
Хоршоо үг
цацаг зодвон — унжлага чимэг
цацаг манжлага — унжуулан зүүх чимэглэлийн зүйл
цацаг молцог — хазаарын сагалдарга, хөмөлдрөг зэргээс унжуулан зүүх чимэг
цацаг чимэг — унжлага чимэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.