цогц
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтны бүхэл бүтэн бие махбод, цогцос
- 2.Олон хэсгээс бүтэж бүрэлдсэн, давхцаж тогтсон юм
- 3.Иж бүрэн, нэгдмэл зүйл
Англи утга
- нэр үгpile, heap; body (physical structure, coherent structure); composite; comprehensive
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цогц |
|---|---|
| Харьяалахын тийн | цогцын |
| Заахын тийн | цогцыг |
| Өгөх орших тийн | цогцод |
| Гарахын тийн | цогцоос |
| Үйлдэхийн тийн | цогцоор |
| Хамтрахын тийн | цогцтой |
| Чиглэхийн тийн | цогц руу |
| Олон тоо | цогцууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
биеийн цогц — биеийн галбир, хэлбэр
эрхтэн цогц — хүн амьтны эрхтэн системийн нийлбэр
галын цогц — модыг дээр дээрээс нь овоолж шатаасан түүдэг гал
өвсний цогц — өвсний бухал, нуруу
таван цогц — хүний биеийн таван эрхтэн
элсний цогц — бөөгнөрөн тогтсон элс
цогц асуудал — олон талт асуудал
цогц байдлаар — иж бүрнээр
цогц байдлаар авч үзэх — иж бүрнээр авч үзэх
цогц судалгаа — иж бүрэн судалгаа
цогц үсэг — цагаан толгойн үсэг тэмдэгтийг хэвлэлийн үйлдвэрийн өрөлтийн технологи ажиллагаанд зориулан бэлтгэсэн цуглуулга, цогц үсгийг монгол, орос, латин, герман, араб гэх мэт ангилдаг
цогц үсгийн бүрэлдэхүүн — цогц үсгийн бүрэлдэхүүнд толгойн үсэг, мөрний буюу жижиг үсэг, бусад тоо, тэмдэг багтана
Хоршоо үг
бие цогц — бие махбод
Товчилсон үг
ҮХЦБ — Үндэсний Хөгжлийн Цогц Бодлого
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.