цойлох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мал, амьтны ижил сүргээсээ ганцаар тасран явах, тасран онцгойрох, зүг буруулах давхих
- 2.Харвасан, буудсан сумны, хад зэрэгт тусч, дахин дээш ойн одох
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | цойлох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | цойлно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | цойллоо |
| Өнгөрсөн цаг (-в) | цойлов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | цойлжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | цойлсон |
| Хэвшсэн нэр (-даг) | цойлдог |
| Холбох нөхцөл (-ж) | цойлж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | цойлоод |
| Болзох нөхцөл (-вал) | цойлбол |
| Хүсэх (-маар) | цойлмоор |
| Захирах (-аарай) | цойлоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | цойлохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цойлон гарах — олны дотроос сондгойрон тасран гарах
ямаа цойлох — ямаа ижил сүргээсээ тасран, зүг буруулан одох
сум цойлох — харвасан сум газар тусч дахин дээш ойн одох
Хоршоо үг
ойлох цойлох — олныг оройлон манлайлах, ганцаар тасрах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.