цолмон
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.зурхай. Үүрээр зүүн зүгт, үдэш баруун зүгт үзэгдэх хамгийн гэрэлтэй од, алтан од
- 2.шилжсэн утгаЦовоо сэргэлэн, хурц
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цолмон |
|---|---|
| Харьяалахын тийн | цолмоны |
| Заахын тийн | цолмоныг |
| Өгөх орших тийн | цолмонд |
| Гарахын тийн | цолмоноос |
| Үйлдэхийн тийн | цолмоноор |
| Хамтрахын тийн | цолмонтой |
| Чиглэхийн тийн | цолмон руу |
| Олон тоо | цолмонууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цолмон гараг — баасан гараг
цолмон гарах — Алтан од үзэгдэх
цолмон сар — адууны магнай дундах дүгрэг цагаан үс
цолмон цоохор — адууны дугариг цагаан толботой цоохор зүсэм
үүрийн цолмон — Алтан одны үүрээр үзэгдэх нь
цолмон нүдтэй — сэргэлэн нүдтэй
Хэлц үг
Цовоо хүн гарвал төрийн түшиг болдог
Цолмон од гарвал сарны түшиг болдог
Шар шувууны нүд хурц боловч нарны гэрэлд сохор
Цолмон од үүрээр цогтой боловч өдрийн цагт сохор
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.