цом
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Амсар нь хумигар, ёроол нь гүн бяцхан аяга
- 2.Тэмцээн наадам, уралдаанд түрүүлсэн баг, тамирчин, байгууллагад олгодог шагнал дурсгалын сав, голдуу амсар дэрвэгэр, хүзүү нарийн, доогуураа цүлхэн, гоёмсог хээ хуартай
- 1.Юмны эмх цэгцтэй, аятай дэгтэй байдал
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цом |
|---|---|
| Харьяалахын тийн | цомын |
| Заахын тийн | цомыг |
| Өгөх орших тийн | цомд |
| Гарахын тийн | цомоос |
| Үйлдэхийн тийн | цомоор |
| Хамтрахын тийн | цомтой |
| Чиглэхийн тийн | цом руу |
| Олон тоо | цомууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цомд хийх — шингэн зүйлийг бяцхан аяганд хийх
цом авах — тэмцээн уралдаанд түрүүлсэн учир цом гардан авах
цом гардуулах — цом гардуулж өгөх
аваргын цом — аварга болсон учир авах дурсгалын шагнал
болор цом — тэмцээн наадамд түрүүлсэн учир шагнуулсан дурсгалын болор эдлэл
мөнгөн цом — мөнгөөр хийсэн цом
цом байлгах — эмх цэгцтэй байлгах
цом хураах — эд зүйлийг аятай, цэгцтэй хураах
юмаа цом байлгах — юмаа эмх цэгцтэй, аятай байлгах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.