цувах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтны ар араасаа дагаж явах
- 2.Шингэн болон үйрмэг, нунтаг юмны тасралтгүй үргэлжлэн гоожих, урсах
- 3.Эвхэгдсэн, атирсан, нэхсэн, бөөгнөрсөн юмыг хөвөх, сэмлэх, тэнийлгэх
- 4.Цувалдах, цуврах, сувах.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | цувах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | цувна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | цувлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | цував |
| Өнгөрсөн цаг (-жээ) | цувжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | цувсан |
| Хэвшсэн нэр (-даг) | цувдаг |
| Холбох нөхцөл (-ж) | цувж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | цуваад |
| Болзох нөхцөл (-вал) | цувбал |
| Хүсэх (-маар) | цувмаар |
| Захирах (-аарай) | цуваарай |
| Үгүйсгэх (-хгүй) | цувахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цувж орох — хаалга үүдээр ар араасаа явж орох
цувж явах — ар араасаа явах
машин техник цувах — машин техник ар араасаа явах
ус цувах — ус тасралтгүй гоожин урсах
будаа цувах — будаа үргэлжлэн гоожин асгарах
дээс цувах — эвхэгдсэн дээсийг хөвөх
ноос цувах — ноосыг сэмлэж хөвөх
хонины холбоо цувах — холбоотой хонины холбоог тайлж суллах
Зүйр цэцэн үг
Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр
Хоршоо үг
увах цувах — уварч цуварч явах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.