цуглах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтан, эд юмны нэг дор олноор хурах, бөөгнөрөх
- 2.Тархай бутархай байсан юм, аяндаа бөөгнөрөх, хуралдах
- 3.яриаБоох, баглах, цомхотгох
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | цуглах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | цуглана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | цуглалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | цуглав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | цуглажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | цугласан |
| Хэвшсэн нэр (-даг) | цугладаг |
| Холбох нөхцөл (-ж) | цуглаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | цуглаад |
| Болзох нөхцөл (-вал) | цуглавал |
| Хүсэх (-маар) | цугламаар |
| Захирах (-аарай) | цуглаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | цуглахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ангидаа цуглах — ангидаа олуулаа ирэх
хашаанд хог цуглах — хашаанд хог аяндаа хуралдах, бөөгнөрөх
ачаа бараа цуглах — ачаа бараа баглах
Хоршоо үг
хурах цуглах — хүн, амьтан, юмны нэг дор олуул бөөгнөрөх, цугларах
боох цуглах — тус тус, саланги юмыг баглаж бөөгнөрүүлэх, цомхотгох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.