цулцан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.анагаах. Хүн, амьтны биед товойн гарч тогтсон бондгор, ур мэт юм, хятуу цулцан
- 2.Мод, ургамлаас богдойж ургасан ур
- 1.биеийн тамирУушгины хялгасан гуурсны төгсгөлд байх, агаарын болон цусны хий солилцох уутанцар эд.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цулцан |
|---|---|
| Харьяалахын тийн | цулцангийн |
| Заахын тийн | цулцанг |
| Өгөх орших тийн | цулцанд |
| Гарахын тийн | цулцангаас |
| Үйлдэхийн тийн | цулцангаар |
| Хамтрахын тийн | цулцантай |
| Чиглэхийн тийн | цулцан руу |
| Олон тоо | цулцангууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цулцан гарах — бие махбодод хятуу гарах, ур бий болох
цулцан ургах — цулцан гарах
малын цулцан — малын биед гарсан ур, хятуу
хүний цулцан — хүний биед гарсан ургацаг
модны цулцан — модны ур
Хоршоо үг
ашиг цулцан — хүн амьтны биед ургах ур, хятуу
ур цулцан — мод, ургамал зэргийн ур
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.