цэцэг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.урга. Цэцэгт ургамлын бэлгээр үржих эрхтэн;
- 2.био
- 3.шилжсэн утгаХүн болон малын нүүр, чих хоолой зэрэгт ургасан бяцхан зүйл, махан молцог
- 4.шилжсэн утгаХөзрийн, цэцгийн хэлбэр бүхий дүрс
- 5.шилжсэн утгаБайгалийн цэцгийг дуурайлган хийсэн нэгэн зүйл урлал
- 6.шилжсэн утгаЭр тахианы толгой дээрх мах мэт улаан өнгийн цэцэг шиг зүйл
- 1.анагаах. Нэгэн зүйл гоц халдварт өвчин, цагаан бурхан, бодоо
- 2.мал эмнэлэгБог малд тохиолдох нэг зүйл өвчин.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгflower; club; smallpox
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цэцэг |
|---|---|
| Харьяалахын тийн | цэцгийн |
| Заахын тийн | цэцгийг |
| Өгөх орших тийн | цэцэгт |
| Гарахын тийн | цэцгээс |
| Үйлдэхийн тийн | цэцгээр |
| Хамтрахын тийн | цэцэгтэй |
| Чиглэхийн тийн | цэцэг рүү |
| Олон тоо | цэцгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цэцэг дэлгэрэх — цэцгийн тоорцог дэлбэрэн цэцэглэх
цэцэг ургуулах — цэцэг үрслүүлэх
цэцэг тарих — цэцгийн үр суулгах
цэцгийн аж ахуй — цэцэрлэг орон байрыг үзэмжит ургамлаар чимэглэх, баглааны цэцэг үйлдвэрлэх, ургамлын аж ахуйн салбар
цэцгийн баглаа — цэцгийг сонгон авч, хүнд бэлэглэх зэрэгт хэрэглэхээр боон багласан нь
цэцгийн бал — тоос солбицуулан хүртээгч шавж, шувууг өөртөө татах цэцгийн балавчаас ялгарах саахарлаг шүүс, үүнийг зөгий боловсруулан бал болгодог
цэцгийн дугтуй — баг цэцгийн гадуурх, битүү хальс
цэцгийн дэлбээ — ихэвчлэн хурц өнгөтэй, цэцгийн тус тусдаа болон хоорондоо үргэлж хэлтэс
цэцгийн сав — цэцгийг тарьж ургуулсан сав
цэцгийн тоорцог — цэцгийн цоморлиг, сарнай зэрэг цэцгийн тоорцог жимснийхээ оройд үлдэнэ
цэцгийн тоос — цэцгийн тоосовчны дотор үүсдэг тоосны мөхлөг буюу эр бэлгийн эс
цэцгийн хүйс — а.цэцгийн төв дундах дүгрэг хэсэг; б.цэцгийн нэг бүхэл шилбэнд бэхлэгдсэн цэцгийн ором
цэцгийн хүлэмж — цэцэгт ургамлыг тарьж ургуулахын тулд бэлтгэсэн дулаан байр
цэцгийн хүрээ — цэцгийн хүрээлэн
цэцгийн хүрээлэн — цэцгийг олноор тарьж ургуулсан газар
цэцгийн хэлтэс — цэцгийг тойрсон салаанууд
цэцгийн цоморлог — цэцгийн дэлбэрч дэлгэрээгүй бөөм
цэцгийн шилбэ — цэцэгтэй шууд залгасан ишний хэсэг
алтан цэцэг — урга. - улбар шар өнгөтэй, долоон хэлтэстэй, нэгэн ишинд хэд хэдэн цэцэг цэцэглэдэг, том төмслөг үндэстэй, иш нарийн, үр нь хавтгай, уулын хажуугаар зэллэн ургадаг, хулуугийн язгуурын олон наст өвс
бэр цэцэг — урга. - амт гашуун, шар үндэстэй, нэл хөх болон шаргал цэцэгтэй, хээр тал, нуга уулын хажуу, элсэн дор ургадаг, эмийн найрлагад ордог нэгэн зүйл цэцэг; баавар цэцэг
намуу цэцэг — урга. - навч нь зууван дугариг, ихэнхдээ том шар улаан цэцэгтэй өвс; төрөл зүйл олон, эмэнд орно
цагаан нил цэцэг — урга. - навч нь өргөн болоод уртхан, цэцэг нь цагаан өнгөтэй, ой модон дотор, нэлээд чийгтэй газар ургадаг олон наст өвс
таван цэцэг — элэг, бөөр, зүрх, дэлүү, уушги
чихний цэцэг — чихэнд ургасан бяцхан зүйл, махан молцог
хоолойны цэцэг — хоолойнд ургасан жижигхэн махан молцог
хөзрийн цэцэг — хөзрийн, цэцгийн хэлбэр бүхий дүрс
цэцгэн хээ — байгалийн цэцгийг дуурайлган хийсэн хээ
тахианы цэцэг — тахианы залаа
цэцэг тусах — цагаан бурхан тусах
Хэлц үг
цэцэг цэврүү шиг — маш цэвэрхэн, гоё
Хайрт үр минь цэцэг цэврүү шиг торниж байна (М.Цэдэндорж, Есөн хүсэл).
↑ бадамлянхуа цэцэг балчиг шавраас гарах
↑ магнаг дээр цэцэг нэмэх
↑ хулхин дээр цэцэг ургуулах
Хүн бол залуудаа
Цэцэг бол зундаа
Цай уусан хүн будаа иднэ
Цэцэг түүсэн хүн нүүр угаана
Цэцэг шиг сайхан ургамал үгүй
Хөхөө шиг сайхан дуутай амьтан үгүй
Цэцэг ургасан цагтаа
Цэвэр царай залуудаа
Цэцэг жимс хоёрыг чийг шим холбоно
Цэгц журам хоёрыг чин сэтгэл холбоно
Цэц үг цээжнээс гарна
Цэцэг навч уулнаас гарна
Цэцэг навч уулын чимэг
Амраг бүсгүй амьдралын чимэг
Цэгц найр ёсны чимэг
Цэцэн үг цээжинд
Цэцэг навч ууланд
Хошин үг хоолойд
Хонх дамар ламд
Цэцэн үг цээжнээс гардаг
Цэцэг навч уулнаас ургадаг
Цэцэн үгэнд худалгүй
Цэцэг навчинд бузаргүй
Цэцэн хүн цэвэрч нямбай
Цэцэг навч цэмцгэр хумбай
Хоршоо үг
цэцэг жимс — цэцэгт ургамлын бэлгээр үржих эрхтэн болон ургамлын идэж болох амтлаг зүйл
цэцэг ногоо — цэцэгт ургамлын бэлгээр үржих эрхтэн болон өвс ургамал
навч цэцэг — ургамлын агаар, тэжээл солилцох эрхтэн болон цэцэг
Үгийн гарал
From Proto-Mongolic *ceceg, from Proto-Turkic *čeček. Compare Buryat сэсэг (seseg), Kalmyk цецг (tsetsg), Dongxiang chizhe, Turkish çiçek.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.