цээж
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биезүй. Хүн, амьтны бэлхүүс, хүзүү хоёрын хоорондох хэсэг
- 2.Хувцас хунарын бэлхүүсээс дээших хэсэг
- 3.шилжсэн утгаҮзсэн сонссоноо мартахгүй тогтоох чадвар
- 4.шилжсэн утгаУхаан санаа, оюун ухаан
- 5.шилжсэн утгаАливаа юмны дээд талын хэсэг
- 1.цээж гэр (тооно, унь хоёроос бүрдсэн, түр зуурын хэрэгцээний оромж, ханагүй гэр).
- 2.мал эмнэлэгНамар, өвөл, хаврын эхээр хонь малын уушги цээжийг барьж тусдаг, нэг зүйл өвчин, мэнгэр.
- 1.таглаатай хайрцаг
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгchest (body part); memory, recollection
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цээж |
|---|---|
| Харьяалахын тийн | цээжийн |
| Заахын тийн | цээжийг |
| Өгөх орших тийн | цээжид |
| Гарахын тийн | цээжээс |
| Үйлдэхийн тийн | цээжээр |
| Хамтрахын тийн | цээжтэй |
| Чиглэхийн тийн | цээж рүү |
| Олон тоо | цээжүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цээжин бие — бүсэлхийнээс дээших хэсэг
өргөн цээжтэй — цээжний хэмжээ өргөн
цээж дүүрэн амьсгалах — а.цээжээ дүүртэл амьсгалах; б.уужуу амьсгалах
цээж дүүрэх/цээж тэлэх — өвчүүний дотоодод ихэд өвдөх, цээжээр хатгуулах, дүүрч амьсгал бүтэх өвчин
цээжний хөндий — өрцнөөс дээших хөндий, хэнхдэг
цээжний хэнгэрцэг — өвчүү, хавирга, сээрний яснаас бүрдсэн шоовон хэлбэртэй ясан хайрцаг
дээл цээжээрээ элбэгдэх — дээлийн бэлхүүсээс дээших хэсэг элбэгдэх, томдох
цээж бичиг/цээж бичлэг — сурагч багшийн уншиж хэлсэнийг цээжээр бичих бичгийн ажил
цээж ихтэй — а. хүн амьтны цээж, эх биеэс хэтэрхий их; б.үзсэн сонссоноо мартдаггүй хүн; цээжтэй
цээж сайтай — хүний оюун ухаан хурц, сэргэлэн, юмыг мартдаггүй
цээжээр бичих — бодсон санасан, тогтоосон зүйлээ бичих
цээжээр бодох — тоо бодлогыг бичилгүйгээр бодох
цээжээр ярих — бичиг, ном харалгүйгээр ярих
цээж муутай — а.цээжиндээ гэмтэй, өвчтэй; б.юм тогтоохдоо муу
цээж саруул — ухаан санаа, ухаан бодол уужуу
цээж дүүрэн — сэтгэл санаа баясгалантай
цээж дүүрэн баяртай алхлах — сэтгэл санаа, баяр баяслаар дүүрэн алхах
уурганы цээж — уурганы дээд хэсэг
Хэлц үг
цээж авах — морины цээжинд гэм суулган, хөлийг нь доголуулах
цээж онгойх — ухаан санаа уужрах
цээж түрэх/цээж тэлэх — а.цээжээ урагш болгох; б.омгорхог зан ааш гаргах, ханхалзах
цээж тэнийх — сэтгэлийн зовлон, дарамт арилах
цээж уужрах — а.цээж дүүрэхээ болих; б.сэтгэл санаа тайвшрах
цээжийн бөх — ухаантай, мэргэн цэцэн
цээжээ уудлах — санасан бодсоноо нуулгүй, бүгдийг ярих, хэлэх
цээжнийхээ махыг барж идэх — сэтгэл туйлын их зовох
аавын цээж — а.хаахгар, их зантай, давлиун хөвгүүн; б.яриа. бага оврын ачааны авто машин
аавын цээж гаргах — нас бага хүүхэд, хаахгар, давлиун зан гаргах
хөндий цээж — юу ч мэдэхгүй мөртлөө, мэдэмхийрдэг, бардам сагсуу
цээжин дотор түймэр шатавч утааг нь хамраараа гаргах — биеэ барих, хичнээн уур хүрч байвч түүнээ мэдэгдэхгүй байх
цээжний хөндий рүү юм хаях — идэх, эрүү толгой зодолдуулах
цээжээ хавтаслах — ном эрдэмтэй болох, ном зохиол их уншиж мэдлэгтэй болох
Нүд байгаад сохор
Цээж байгаад битүү
Хараа муудвал нуухтана
Хамар муудвал нустана
Чих муудвал шуугина
Цээж муудвал бөгтийнө
Цөцгий юу боловч үздэг
Цээж юу боловч хадгалдаг
Цээж дүүрэн цэнгэл
Сэтгэл дүүрэн зол
Цээж нь цухал хүний сэтгэл нь богино
Цэцэн мэргэн хүний сэтгэл нь өндөр
Цээж нь ширээнд
Ууц нь шороонд
Чадал нь муу боловч
Цээж нь эрхэм
Зүйр цэцэн үг
Эр хүний цээжинд
Эмээлтэй хазаартай морь багтана
Хоршоо үг
цээж зүрх — сэтгэл санаа, зориг зүрх
Үгийн гарал
From Proto-Mongolic *čexeǰi; compare Mogholi caiji.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.