цөөрөм
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нуурыг бодвол бага хэмжээтэй, ихэвчлэн хур тундасны уснаас тогтсон урсгалгүй усан сан
- 2.Өвлийн цагт хөлддөггүй, задгай харз гүн устай хэсэг газар
- 3.Цоолго.
- 4.шингэн зүйлийг дүүрэгсэн хэсэг
- 5.тогтоол устай бага хэмжээний нуур
- 6.жижиг нуур
- далбаат онгоцоор аялахад цөөрөм хэтэрхий жижиг байсан
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | цөөрөм |
|---|---|
| Харьяалахын тийн | цөөрмийн |
| Заахын тийн | цөөрмийг |
| Өгөх орших тийн | цөөрөмд |
| Гарахын тийн | цөөрмөөс |
| Үйлдэхийн тийн | цөөрмөөр |
| Хамтрахын тийн | цөөрөмтэй |
| Чиглэхийн тийн | цөөрөм рүү |
| Олон тоо | цөөрмүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цөөрөм байгуулах — хиймэл усан сан байгуулах
өмхий цөөрөм — өвөл хөлддөггүй цөөрөм
цөөрмийн загас — хиймэл усан санд үржүүлэх загас
нуур цөөрөм хорш — хэмжээ харилцан адилгүй тогтмол ус
Хоршоо үг
тойром цөөрөм — хэмжээ адилгүй тогтмол ус
цөөрөм тохой — нуур тохой
хөөрөм цөөрөм — бага шиг тогтоол ус
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.