чангарах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Улам чанга болох, чанга хатуу болох
- 2.шилжсэн утгаСалхи сэрүүсэх
- 3.шилжсэн утгаЮмны ургаж боловсорч гүйцэх
- 4.шилжсэн утгаЧийрэгжих, тамир тэнхээ нь сайжрах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | чангарах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | чангарна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | чангарлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | чангарав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | чангарчээ |
| Үйлдсэн нэр (-сан) | чангарсан |
| Хэвшсэн нэр (-даг) | чангардаг |
| Холбох нөхцөл (-ж) | чангарч |
| Урьдчилах нөхцөл (-аад) | чангараад |
| Болзох нөхцөл (-вал) | чангарвал |
| Хүсэх (-маар) | чангармаар |
| Захирах (-аарай) | чангараарай |
| Үгүйсгэх (-хгүй) | чангарахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дуу нь чангарах — дуу нь улам чанга болох
зан ааш нь чангарах — зан ааш нь улам хатуу болох
уяа нь чангарах — уяа нь улам чанга болох
салхи чангарах — салхи ширүүсэх
хүйтний эрч чангарах — цаг агаар улам хүйтэн болох
тарианы түрүү чангарах — тарианы түрүү ургаж гүйцэх
нялх бие нь чангарах — сая төрсөн эмэгтэйн бие нь сайжрах, тэнхээ тамир суух
Хэлц үг
баадуу нь чангарах яриа — биеэ тоон сагсуурах
яс нь чангарах — хүн, амьтны өсөж өндийх, нас бие гүйцэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.