чигчий
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүний гар хөлийн хамгийн жижиг хуруу
- 1.чигчий хулгана амьт. (ой мод, гол усны эргээр өвсөн үүр барьж орогнодог, Монголд Хэнтийн нуруунд байдаг нэг зүйл хулгана).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | чигчий |
|---|---|
| Харьяалахын тийн | чигчийн |
| Заахын тийн | чигчийг |
| Өгөх орших тийн | чигчийд |
| Гарахын тийн | чигчийгээс |
| Үйлдэхийн тийн | чигчийгээр |
| Хамтрахын тийн | чигчийтэй |
| Чиглэхийн тийн | чигчий рүү |
| Олон тоо | чигчийнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
чигчий хуруу — хүний хөл гарын хамгийн жижиг хуруу
чигчий хуруун чинээ/чигчийн чинээ — а.чигчий хуруу шиг хэмжээтэй; б.маш бага
Хэлц үг
чигчий хурууны чилээ гаргахгүй — маш өчүүхэн, хүч чадал муутай гэж басамжилсан санаа
чигчийнд нь ч хүрэхгүй/чигчий хуруунд ч хүрэхгүй — эн зэрэгцэхгүй, хаана нь ч хүрэхгүй гэсэн санаа
чигчийнд нь ч хүрэхгүй/чигчий хуруунд нь ч хүрэхгүй — эн зэрэгцэхгүй, хаана нь ч хүрэхгүй
Миний бие тэрхүү сонгодог зохиолчийн чигчий хуруунд ч хүрэхгүй боловч, тэр өдрийн тухай бичмээр санагдаад ер болсонгүй (С.Эрдэнэ, Тоогийнд өнгөрүүлсэн нэгэн өдөр).
Чигчий хурууны чилээ гаргахгүй
Эрхий хурууны илээ гаргахгүй
Чигчий хурууны шид гаргахгүй
Эрхий хурууны эрдэм гаргахгүй
Эрхий хуруу бүдүүн боловч
Чигчий хуруугүй бол зэмдэг
Эрхий хуруу эрдэмтэй ч
Эрхий хурууны эрдэмд
Чигчий хурууны шид нийлнэ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.