чинээ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүний биеийн хүч чадал болоод оюун ухаан, мэдлэгийн цар хэмжээ
- 2.Хүний амьдрал, эд хөрөнгөний хэр хэмжээ
- 1.Аливаа юмны хэмжээг заах үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | чинээ |
|---|---|
| Харьяалахын тийн | чинээний |
| Заахын тийн | чинээг |
| Өгөх орших тийн | чинээд |
| Гарахын тийн | чинээнээс |
| Үйлдэхийн тийн | чинээгээр |
| Хамтрахын тийн | чинээтэй |
| Чиглэхийн тийн | чинээ рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хэр чинээгээрээ зүтгэх — ажил хөдөлмөрт өөрийн боломж, чадлаараа зүтгэх
чинээнд нь тултал — эцэст нь тултал
чинээнд нь хүртэл — аливаа юмыг эцэст нь хүртэл, мохоолд нь хүртэл
алгын чинээ — маш бага
алгын чинээ газар — алга дарам өчүүхэн газар
алгын чинээ цаас — алгын төдий жижиг цаас
төдий чинээ — тийм хэмжээний
туулайн чинээ — туулай шиг
уулын чинээ — уул шиг том
шагайн чинээ — шагай шиг хэмжээтэй
хумсын чинээн — хумсын төдий, өчүүхэн
Хэлц үг
хумсын чинээн ч аваагүй — юу ч аваагүй, өчүүхэн төдий ч аваагүй
хуруун чинээ — а.хуруу шиг хэмжээтэй; б.маш бага
Хоршоо үг
бяр чинээ — хүн, амьтны чадал тэнхээ
чадал чинээ — хэр чадал, хөрөнгө чадал
хэр чинээ — хэр хэмжээ
хөрөнгө чинээ — хурааж хуримтлуулсан эд хөрөнгө, бэл бэнчин
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.