чихэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтны нүдний цэцгий цагаавтар, цэхэр нь.
- 1.Амтлаг нүүрс-уст бодос
- 2.Чихэр бүхий хүнсний бүтээгдэхүүн
Англи утга
- нэр үгsugar; candy
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | чихэр |
|---|---|
| Харьяалахын тийн | чихрийн |
| Заахын тийн | чихрийг |
| Өгөх орших тийн | чихэрд |
| Гарахын тийн | чихрээс |
| Үйлдэхийн тийн | чихрээр |
| Хамтрахын тийн | чихэртэй |
| Чиглэхийн тийн | чихэр лүү |
| Олон тоо | чихрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
чихрийн лууван — чихэр хийдэг нэг зүйл лууван
чихрийн үйлдвэр — төрөл бүрийн чихэр хийдэг үйлдвэр
элсэн чихэр — жижиг талст бүхий чихэр
чихэр амт — сайхан амт
чихэр шиг үг — сайхан үг
чихрийн шижин — анагаах. - бие махбодод нойр булчирхайн даавар үгүйлэгдэж дутагдвал, нүүрс усны солилцоо хямарч үүсдэг олиг, цангаа
монгол чихэр — монгол үйлдвэрийн чихэр
мөсөн чихэр — мөс мэт өнгөтэй болоод хатуу талстлаг чихэр
чихэр өвс — урга. - үндэслэг иш нь чихэр амттай, гол үндэс их урт, бор цэцэгтэй, хүрэн буурцагт жимс суудаг, олон наст жимс, эмийн найрлагад орно
чихрийн маажин — урга. - зуун хорин сантиметр өндөр, навч нь жижиг жишүү босоо хэлбэртэй, цэцэг нь навчны өвөрт байрлах, өвслөг таримал ургамал
Хэлц үг
хэлэн дээр нь чихэр тавьж, хүзүүн дээр нь хутга тавих — асран хорлох
↑араанаас чихэртэй шүлс асгарах
↑ хэл дээр нь чихэр, шилэн дээр нь хутга
↑ цонхны цаанаас чихэр долоолгох
Чихэнд нь
Чихэр шиг үг хэлэх
Чихэр амттай боловч шингээр идэж болохгүй
Давс амттай боловч дангаар идэж болохгүй
Чихэр идэхдээ ой гутаах
Чөмөг идэхдээ дур гутах
Чихэр идээд гашууныг бүү март
Шинийг үзээд хуучнаа бүү март
Чихэр ихэдвэл ой гутаана
Чимэг ихэдвэл дур гутаана
Чихэр шиг үгтэй
Шарнуу шиг дотортой
Чихэр шиг амттай
Хоршоо үг
чихэр боов — амттай хүнсний бүтээгдэхүүн, амттан
чихэр бурам — амттай төрөл бүрийн амттан
чихэр жимс — амттан идээ
Товчилсон үг
ЧБҮ — Чихэр Боовны Үйлдвэр
Үгийн гарал
# From Proto-Mongolic *šiker or *šikir, compare Buryat шэхэр (šexer), Kalmyk шикр (şikr). # Probably transmitted via a Turkic language from Persian شکر (šakar), ultimately from Sanskrit शर्करा (śárkarā, “ground or candied sugar, originally meaning grit, gravel”). Initial ч- (č-) is irregular and isn't found in all dialects, but there exist parallels in other Mongolic and Turkic languages such as Middle Mongol 扯克兒 (čeker), جَكَرْ (čeker) (a hapax legomenon) in Karakhanid يَنْدَنْ جَكَرْ (yandan čeker, “manna”, literally “camelthorn sugar”) or Kipchak جکر بورک (čeker börek, literally “sugar burek”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.