Үндсэн хэсэг рүү шилжих

чулуу

нэр үг/ˈt͡ɕʰʊɮʊː/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠴᠢᠯᠠᠭᠤ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    эрдэс. Байгалийн үлэмж их нягтарсан, Олон улсын Хөрс судлалын нийгэмлэгийн ангиллаар 2 мм-ээс дээш голчтой хатуу эрдэс чулуулаг
  2. 2.
    Дээр дурьдсан зүйлийн тусгай хэсэг
  3. 3.
    Булш, хөшөө дурсгалд зориулан босгосон чулуулаг
  4. 4.
    шилжсэн утгаХатуу сэтгэлтэй, айдаггүй
  5. 5.
    Хүн, амьтны биед үүссэн хатуулаг зүйл
IIнэр үг
  1. 1.
    чулуун дэгдээ амьт. (далайд орших, хавтгай биетэй, өрөөсөн талдаа нүдтэй нэгэн зүйл загас).
нэр үг
  1. 1.
    чулууг тусгай зүйлд зориулж тодорхой хэлбэр дүрсэд оруулж хийсэн барилгын материал

Англи утга

  • нэр үгcalculus; rock, stone

Тийн ялгал

Нэрлэхийн тийнчулуу
Харьяалахын тийнчулууны
Заахын тийнчулууг
Өгөх орших тийнчулууд
Гарахын тийнчулуунаас
Үйлдэхийн тийнчулуугаар
Хамтрахын тийнчулуутай
Чиглэхийн тийнчулуу руу
Олон тоочулуунууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • адуун чулуу — нэгэн хэсэг талбай эзэлсэн, тархайвтар байдалтай, томоохон чулуу

  • тэмээн чулуу — хааяа энд тэнд, ганц нэгээр онцгой байгаа дэндгэр том чулуу

  • үхэр чулуу — хааяа энд тэнд байгаа нэлээд том чулуу

  • хонин чулуу — хэсэгхэн газар бөөндүүхэн байгаа, гол төлөв цагаан цайвар өнгөтэй жижгэвтэр чулуу

  • аргамжааны чулуу — морь аргамжих чулууны хэсэг

  • голын чулуу — голын жижигхэн чулуу

  • замын чулуу — замын жижигхэн чулуу

  • улаан чулуу — улаан өнгөтэй чулууны хэсэг

  • үнэт чулуу — эрдэнэс. - эрдэнийн чулуу

  • хайр чулуу — мөлгөр биш, ир ирмэг ихтэй, жижиг чулуу

  • эрдэнийн чулуу — эрдэнэ. - үнэт чулуу

  • чулуу тавих — чулуугаар мэргэлэх зан үйл хийх

  • чулуун арслан — голдуу орд харшийн үүдэнд харуул хамгаалалтын бэлгэ тэмдэг болгон байрлуулдаг, чулуугаар хийсэн арслангийн дүрт баримал

  • чулуун бар — чулуугаар хийсэн бар

  • чулуун барч — чулуун дээр бар сийлэх хүн

  • чулуун барын хэвлэл — хуучир. - хэвлэх цаасыг хавтгай чулуун хэвэн дээр тавьж дарах аргаар дардас гаргадаг хэвлэлийн эртний арга

  • чулуун давс — чулуу мэт хатуу давс, жамц давс

  • чулуун зэвсэг — түүх. - эртний хүмүүсийн чулуугаар хийсэн зэр зэвсэг, хөдөлмөрийн багаж

  • чулуун зэвсгийн дурсгал — түүх. - чулуун зэвсгийн үеийн хүний гараар бүтсэн, түүний хөдөлмөрийн үр дүн шингэсэн бүх зүйлс

  • чулуун зэвсгийн үе — түүх. - хүн төрөлхтний хөгжлийн нэн эртний үе; хөдөлмөрийн зэвсгийг чулуу, мод, ясаар хийдэг байжээ; чулуун зэвсгийн үе ойролцоогоор 2.5 сая гаруйгаас 6 мянган жилийн өмнөх үеийг хамаардаг

  • чулуун мандал — геол. - газрын царцдас, цавгийн дээд хэсгийг хамарсан дэлхийн гадаад “хатуу” гадарга

  • чулуун ногоц — зурах, сийлэхэд хэрэглэх нэг зүйл будаг

  • чулуун нүүрс — нүүрсжилт өндөртэй, шатах хатуу түлш; түлш эрчим хүч, химийн үйлдвэрийн түүхий эд болдог

  • чулуун нүүрсний уурхай — чулуун нүүрс олборлох орд газар

  • чулуун самбар — хуучир. - чулуугаар хийсэн самбар

  • чулуун хөгц — нэгэн зүйл хөх будаг

  • чулуун шунх — хуучир. - чулуугаар хийсэн нэг зүйл будаг

  • булшны чулуу — булшинд зориулан босгосон чулуулаг

  • чулуун хөшөө — чулуугаар босгосон хөшөө

  • чулууны бичээс — чулуун дээр бичсэн бичиг дурсгал

  • чулуун зүрх — хатуу сэтгэл

  • чулуун зүрхтэй — а.хатуу зоригтой, айдаггүй; б.хатуу сэтгэлтэй, өрөвдөх сэтгэлгүй

  • бөөрний чулуу — анагаах. - бөөрний тэвш зэрэгт шээсний эрдэс хуримталж, нягтших эмгэг

Хэлц үг

  • бага чулуугаар их чулуу хөдөлгөх — бага зардал гаргаж их ашиг олох

  • өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр — өөрийн хийсэн муу үйл өөртөө эргэж буудаг

  • усанд хаясан чулуу шиг — ямарч сураг ажиггүй болох

  • чулуу болгох — а.хуучир. хэргэм зэрэг нэмэх; б.дарсан нөөсөн эд юмаа үнэд хүргэж худалдах

  • чулуу хаях — хоёр хүний хооронд хов хутгах, яс хаях

  • чулуу хөөлгөх — хуурч мэхлэх, бүтэхгүй зүйлийн араас хөөцөлдүүлэх

  • чулуу хөөх — юманд хууртах, буруу явах

  • чулуу түүж, тэнгэрийн цоорхой нөхөх — хатуу зориг барин чин үнэнээр ажиллах

    Цэргийн сууринаа өнгө үзэмж бүрдүүлэхийн төлөө хөдөлмөрлөж байгаа та нар ёстой л чулуу түүж, тэнгэрийн цоорхой нөхсөн дагина болчихжээ (Яи Яи, Салж ядсан сэтгэлгээ).

  • чулуу шиг биетэй — эрүүл чийрэг

    Дагдан гуай нас ахисан ч өвдөж хэвтэж ч үзээгүй, чулуу шиг биетэй нэгэн тул өдий болтол ёо гэж хэлж явсангүй.

  • чулуун зүрх — хатуу сэтгэл

    Юмыг хайрлахаа мэддэггүй чулуун зүрхтэй хар муйхар амьтан шүү дээ.

  • чулуун зүрхтэй — хатуу сэтгэлтэй, өрөвдөх сэтгэлгүй

    Юмыг хайрлахаа мэдэхгүй, чулуун зүрхтэй хар муйхар амьтан гэдэг байх юм (С.Эрдэнэ, Анчны гэргий).

  • ↑ аманд нь чулуу үмхүүлэх

  • ↑ бага чулуугаар их чулуу хөдөлгөх

  • ↑ тулгын чулуу тавих

  • ↑ усанд хаясан чулуу шиг

  • ↑ хал үзэж халуун чулуу долоох

  • ↑ хайр чулуу мэрэхээс бусдыг хийх

  • ↑ халуун чулуу атгуулах

  • ↑ халуун чулуу долоох

  • Билүү гэсэн

  • Чулуу юм аа гэх шиг

  • Бэр очсон газраа

  • Чулуу шидсэн газраа

  • Гүзээ тосонд дэвтэхгүй

  • Чулуу усанд илжрэхгүй

  • Илүүд дурлаж

  • Чулуу зуух

  • Ус урссандаа

  • Чулуу туссандаа

  • Ус хураад гол болдог

  • Чулуу цуглаад уул болдог

  • Хүүхэн өгсөн газартаа хүнд

  • Чулуу цохисон газартаа хүнд

  • Чиг мэт эвхэж

  • Чулуу мэт зангидах

  • Чоно гүйцэх морь

  • Чулуу даах зэвсэг

  • Чулуу л идэж үзээгүй

  • Чоно л унаж яваагүй

  • Чулуу цохим

  • … болон өөр 5

Хоршоо үг

  • дух чулуу — эрдэс чулуу

  • сайр чулуу — голын хайрга

  • хад чулуу — уул нурууны ургаа чулуу, маш их нягтарсан байгалийн хатуу биет

  • мод чулуу — хатуу иштэй олон наст ургамал болон маш их нягтарсан байгалийн хатуу биет

Үгийн гарал

From Proto-Mongolic *čïlaxun (see there for more); compare Buryat шулуун (šuluun), Kalmyk чолун (çolun).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.