Үндсэн хэсэг рүү шилжих

чээж

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд энэ хэлбэрээр бүртгэгдээгүй

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    биезүй. Хүн, амьтны бэлхүүс, хүзүү хоёрын хоорондох хэсэг
  2. 2.
    Хувцас хунарын бэлхүүсээс дээших хэсэг
  3. 3.
    шилжсэн утгаҮзсэн сонссоноо мартахгүй тогтоох чадвар
  4. 4.
    шилжсэн утгаУхаан санаа, оюун ухаан
  5. 5.
    шилжсэн утгаАливаа юмны дээд талын хэсэг
IIнэр үг
  1. 1.
    чээж гэр (тооно, унь хоёроос бүрдсэн, түр зуурын хэрэгцээний оромж, ханагүй гэр).
  2. 2.
    мал эмнэлэгНамар, өвөл, хаврын эхээр хонь малын уушги цээжийг барьж тусдаг, нэг зүйл өвчин, мэнгэр.

Нийлмэл үг

  • чээжин бие — бүсэлхийнээс дээших хэсэг

  • өргөн чээжтэй — чээжний хэмжээ өргөн

  • чээж дүүрэн амьсгалах — а.цээжээ дүүртэл амьсгалах; б.уужуу амьсгалах

  • чээж дүүрэх/цээж тэлэх — өвчүүний дотоодод ихэд өвдөх, цээжээр хатгуулах, дүүрч амьсгал бүтэх өвчин

  • чээжний хөндий — өрцнөөс дээших хөндий, хэнхдэг

  • чээжний хэнгэрцэг — өвчүү, хавирга, сээрний яснаас бүрдсэн шоовон хэлбэртэй ясан хайрцаг

  • дээл чээжээрээ элбэгдэх — дээлийн бэлхүүсээс дээших хэсэг элбэгдэх, томдох

  • чээж бичиг/чээж бичлэг — сурагч багшийн уншиж хэлсэнийг чээжээр бичих бичгийн ажил

  • чээж ихтэй — а. хүн амьтны цээж, эх биеэс хэтэрхий их; б.үзсэн сонссоноо мартдаггүй хүн; цээжтэй

  • чээж сайтай — хүний оюун ухаан хурц, сэргэлэн, юмыг мартдаггүй

  • чээжээр бичих — бодсон санасан, тогтоосон зүйлээ бичих

  • чээжээр бодох — тоо бодлогыг бичилгүйгээр бодох

  • чээжээр ярих — бичиг, ном харалгүйгээр ярих

  • чээж муутай — а.чээжиндээ гэмтэй, өвчтэй; б.юм тогтоохдоо муу

  • чээж саруул — ухаан санаа, ухаан бодол уужуу

  • чээж дүүрэн — сэтгэл санаа баясгалантай

  • чээж дүүрэн баяртай алхлах — сэтгэл санаа, баяр баяслаар дүүрэн алхах

  • уурганы цээж — уурганы дээд хэсэг

Хэлц үг

  • чээж авах — морины цээжинд гэм суулган, хөлийг нь доголуулах

  • чээж онгойх — ухаан санаа уужрах

  • чээж түрэх/чээж тэлэх — а.чээжээ урагш болгох; б.омгорхог зан ааш гаргах, ханхалзах

  • чээж тэнийх — сэтгэлийн зовлон, дарамт арилах

  • чээж уужрах — а.чээж дүүрэхээ болих; б.сэтгэл санаа тайвшрах

  • чээжийн бөх — ухаантай, мэргэн цэцэн

  • чээжээ уудлах — санасан бодсоноо нуулгүй, бүгдийг ярих, хэлэх

  • чээжнийхээ махыг барж идэх — сэтгэл туйлын их зовох

  • аавын чээж — а.хаахгар, их зантай, давлиун хөвгүүн; б.яриа. бага оврын ачааны авто машин

  • аавын чээж гаргах — нас бага хүүхэд, хаахгар, давлиун зан гаргах

  • хөндий чээж — юу ч мэдэхгүй мөртлөө, мэдэмхийрдэг, бардам сагсуу

  • чээжин дотор түймэр шатавч утааг нь хамраараа гаргах — биеэ барих, хичнээн уур хүрч байвч түүнээ мэдэгдэхгүй байх

  • чээжний хөндий рүү юм хаях — идэх, эрүү толгой зодолдуулах

  • чээжээ хавтаслах — ном эрдэмтэй болох, ном зохиол их уншиж мэдлэгтэй болох

  • Нүд байгаад сохор

  • Чээж байгаад битүү

  • Хараа муудвал нуухтана

  • Хамар муудвал нустана

  • Чих муудвал шуугина

  • Чээж муудвал бөгтийнө

  • Цөцгий юу боловч үздэг

  • Чээж юу боловч хадгалдаг

  • Чээж дүүрэн цэнгэл

  • Сэтгэл дүүрэн зол

  • Чээж нь цухал хүний сэтгэл нь богино

  • Цэцэн мэргэн хүний сэтгэл нь өндөр

  • Чээж нь ширээнд

  • Ууц нь шороонд

  • Чадал нь муу боловч

  • Чээж нь эрхэм

Зүйр цэцэн үг

  • Эр хүний чээжинд

  • Эмээлтэй хазаартай морь багтана

Хоршоо үг

  • чээж зүрх — сэтгэл санаа, зориг зүрх

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.