Үндсэн хэсэг рүү шилжих

чөдөр

нэр үг/ˈt͡ɕʰɵtɵr̥/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Морь малыг сул чөлөөтэй явахаас сэргийлж, гурван хөлийг нь торгож тогтоодог тоног хэрэгсэл; сур, хялгасаар дан, давхар (хоймсон, гурамсан) зангидна, чөдөр нь хаа, сум гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ
  2. 2.
    шилжсэн утгаСаад, тотгор

Англи утга

  • нэр үгhobble (for a horse); hindrance; obstacle

Тийн ялгал

Нэрлэхийн тийнчөдөр
Харьяалахын тийнчөдрийн
Заахын тийнчөдрийг
Өгөх орших тийнчөдөрт
Гарахын тийнчөдрөөс
Үйлдэхийн тийнчөдрөөр
Хамтрахын тийнчөдөртэй
Чиглэхийн тийнчөдөр лүү
Олон тоочөдрүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • олсон чөдөр — олсоор хийсэн чөдөр

  • суран чөдөр — сураар хийсэн чөдөр

  • чөдөр алдуурах — чөдрийн чагт мултрах

  • чөдөр зангидах — чөдөр хийх, үйлдэх

  • чөдрийн алга — чөдрийн чагттай хэсэг

  • чөдрийн гогцоо — чөдрийн чагт торгох нүх

  • чөдрийн сум — чөдрийн урт шилбэ

  • чөдрийн хаа — чөдрийн өмнөх хоёр салаа сум

  • чөдрийн хумс — чөдрийн чагт, тээг

  • чөдрийн шилбэ — чөдрийн сум

  • чөдөр галзуу мал — эмнэл. - нохойд тусах нэг зүйл өвчин

  • чөдөр оньс — а.хуучир. дайн байлдаанд хэрэглэх, чулуу, сум харвах зөөврийн төхөөрөмж; б.нисэх онгоц, моторгүй онгоц бусад нисэх хэрэгслийн нисэлтийг хурдасгах төхөөрөмж

  • чөдөр оньст суудал — дуунаас хурдан нисэх онгоц, сансрын хөлгөөс нисэгчийг суудалтай нь харваж шүхрээр буулгах төхөөрөмж

  • чөдөр холбоо — нэг зүйл гогцоолдсон хөвөрхий уяа

  • чөдөр ороомог — урга. - утас мэт нарийн, бусад ургамлыг ороож ургадаг, ороонгын төрөлд багтах шимэгч ургамал; алтан утас

  • чөдөр өвс — урга. - мод өвсөнд ороож ургадаг ургамлуудын ерөнхий нэр

  • чөдөр сэдэргэнэ — урга. - нуга, тариалангийн талбайд ихэд ургадаг, сэдэргэнийн төрөлд багтах хогийн ургамал

  • ажил хөдөлмөрт чөдөр болох — ажил хөдөлмөрт саад тотгор болох

Хэлц үг

  • үнсэн чөдөр зангидах — бүтэшгүй зүйл мөрөөдөх

  • чөдөр галзуу туссан юм шиг — согтоод гуйвж, дайвсан байдал

  • чөдөр [тушаа] болох — саад тээр болох, төвөг чирэгдэл болох

    Хүүхдүүд минь ажил хийх хүнд битгий чөдөр болоод бай, цаашаа явж тогло.

  • ↑ ганзага аваад чөдөр авах

  • ↑ номхон морины ногт, догшин морины чөдөр

  • ↑ усан чөдрөөр чөдөрлөх

  • ↑ үнсээр чөдөр зангидах

  • ↑ чөмгөө дундартал мэрийсэн ч чөдөртэй

  • Цөг нохойд байдаг

  • Чөдөр моринд байдаг

Хоршоо үг

  • чөдөр ногт — малын толгойд болон хөлд зүүх тушаа, оосор

  • чөдөр тушаа — а.морь малыг чөдөрлөх, туших тоног хэрэгсэл; б.шилж. хориг саад, тотгор

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.