чөлөөт
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Чөлөө бүхий
- 2.Эрх чөлөө бүхий
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | чөлөөт |
|---|---|
| Харьяалахын тийн | чөлөөтийн |
| Заахын тийн | чөлөөтийг |
| Өгөх орших тийн | чөлөөтөд |
| Гарахын тийн | чөлөөтөөс |
| Үйлдэхийн тийн | чөлөөтөөр |
| Хамтрахын тийн | чөлөөттэй |
| Чиглэхийн тийн | чөлөөт рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
чөлөөт бөх/чөлөөт барилдаан — спорт. - хэвтээ, зогсоо байдалд хөл, гар, их биед мэх хийж барилддаг бөхийн барилдааны төрөл
чөлөөт гаалийн бүс — гаалийн татваргүй эсвэл хөнгөлөлттэй татвар тогтоосон тэнгисийн том боомт, төмөр замын зангилаа, нисэх онгоцны буудал, түүнд хамаарагдах онцгой бүс нутаг
чөлөөт нислэг — нисэх онгоцны жолоочоор бэлтгэгдэж байгаа хүнийг сургадаг жолоодлогын нислэг
чөлөөт хөрвөх валют — тухайн үеийн зах зээлийн ханшаар төлбөр тооцоонд хэрэглэгддэг валют
чөлөөт худалдаа — бараа солилцох, худалдахад улс орны хооронд ямар ч хориггүй байх нөхцөл
чөлөөт цаг — ажлын бус цаг
чөлөөт шүлэг — шүлгийн болон хуваагдсан боловч хэмжээ хэмнэлийн хувьд тогтмол бус, холбоцгүй шүлэг
чөлөөт ардчилсан сонгууль — бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэх сонгуулийн хэлбэр
чөлөөт сэтгүүлч — төр засаг ямар нэгэн нам эвсэл, албан байгууллагын хараат бус нийгмийн амьдралын бүхий л хүрээнд мэдээлэл хүргэх хэвлэл мэдээллийн ажилтан
чөлөөт сэтгэлгээ — чөлөөтэй сэтгэлгээ
чөлөөт телевиз — ямар нэгэн нам хүчин, төр, захиргааны байгууллагын хараат бус нийгмийн амьдралын бүхий л хүрээг хамарсан нэвтрүүлэг, мэдээллээр ард түмнийг хангах байгууллага
чөлөөт уран бүтээл — бие даан уран бүтээлээ туурвиж, ард олондоо хүргэдэг урлаг соёлын ажилтан
чөлөөт үйлдвэрчний эвлэл — төр засгаас хараат бус, ажилчин хүний эрх ашгийг хамгаалах олон нийтийн байгууллага
чөлөөт үнэ — зах зээл дээр эрэлт нийлүүлэлтийн үйлчлэлээр зохицуулагдаж байдаг үнэ
чөлөөт холбоо — сайн дураар нэгдсэн холбоо
чөлөөт хөдөлмөр — бие даан, хувиараа эрхлэх ямар нэг ажил
худалдааны хэлбэр
чөлөөт хэвлэл — ямар нэгэн нам хүчин, төр захиргааны байгууллагын хараат бус нийгмийн амьдралын бүхий л хүрээг хамарсан мэдээллээр ард түмнийг хангах сонин хэвлэл
Товчилсон үг
БЧБ — Бөхийн Чөлөөт Барилдаан
ГЧҮЭ — Германы Чөлөөт Үйлдвэрчний Эвлэл
ГЧҮЭН — Германы Чөлөөт Үйлдвэрчний Эвлэлийн Нэгдэл
ГЧҮЭХ — Германы Чөлөөт Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо
ДЧН — Доминиканы Чөлөөт Нам
ЕЧХХ — Европын Чөлөөт Худалдааны Холбоо
ЛАЧХН — Латин Америкийн Чөлөөт Худалдааны Нийгэмлэг
ЛАЧХХ — Латин Америкийн Чөлөөт Худалдааны Холбоо
МАЧХ — Монголын Ахмадын Чөлөөт Холбоо
МБШУҮЭЧХ — Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлүүдийн Чөлөөт Холбоо
МУЭЗЧБ — Монгол Улсын Эдийн Засгийн Чөлөөт Бүс
МҮЧЗ — Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчид
МҮЧЗХ — Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоо
МҮЧЗЭ — Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Эвлэл
МҮЧЭХ — Монголын Үйлдвэрчний Чөлөөт Эвллэийн Хороо
МХҮЧФ — Монголын Хүүхдийн Үндэсний Чөлөөт Фонд
МЧАСХ — Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Холбоо
МЧАСЭ — Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэл
МЧАСЭГТ — Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэлийн Гүйцэтгэх Төв
МЧБСХ — Монголын Чөлөөт Бөх Сонирхогчдын Холбоо
МЧБҮХ — Монголын Чөлөөт Бөхийн Үндэсний Холбоо
МЧБХ — Монголын Чөлөөт Бөхийн Холбоо
МЧЗХ — Монголын Чөлөөт Зохиолчдын Холбоо
МЧЗЭ — Монголын Чөлөөт Зохиолчдын Эвлэл
МЧС — Монголын Чөлөөт Сэтгүүлчид
МЧСХ — Монголын Чөлөөт Сонины Холбоо
МЧСЭ — Монголын Чөлөөт Сэтгүүлчдийн Эвлэл
МЧТ — Монголын Чөлөөт Телевиз
МЧТЭ — Монголын Чөлөөт Түүхчдийн Эвлэл
МЧУБХ — Монголын Чөлөөт Уран Бүтээлчдийн Холбоо
МЧҮЭ — Монголын Чөлөөт Үйлдвэрчний Эвлэл
МЧҮЭНХ — Монголын Чөлөөт Үйлдвэрчний Эвлэлийн Нэгдсэн Холбоо
МЧҮЭХ — Монголын Чөлөөт Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо
МЧХН — Монголын Чөлөөт Хөдөлмөрийн Нам
МЧХЭХ — Монголын Чөлөөт Хөдөлмөр Эрхлэгчдийн Холбоо
ОУЧБСХ — Олон Улсын Чөлөөт Бөх Сонирхогчдын Холбоо
ОУЧБХ — Олон Улсын Чөлөөт Бөхийн Холбоо
ОУЧҮЭХ — Олон Улсын Чөлөөт Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо
ОЧАН — Оросын Чөлөөт Ардчилсан Нам
ҮЧЗХ — Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоо
- … болон өөр 10
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.