шаардлага
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Шаардах, шавдах үйлийн нэр
- 2.шилжсэн утгаАливаа ажил үйлийн зайлшгүй хэрэгцээ
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгurgency, demand; need, requirement
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шаардлага |
|---|---|
| Харьяалахын тийн | — |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | шаардлагад |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | шаардлагатай |
| Чиглэхийн тийн | шаардлага руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шаардлагаар хийх — шахалтаар, хүчээр хийх
шаардлага сайтай — шаардах, шавдах нь сайн, ажил хэрэгч
шаардлага тавих — ажил хэргийг түргэн, чандлан хийхийг нэхэх, тулгах
шургуу шаардлага — түргэн шуурхай гүйцэтгэхийг шавдах нь
шаардлага багатай — хэрэгцээ багатай
шаардлага муутай — хэрэгцээ нь муу
шаардлага хангах — эрэлт хэрэгцээ хангах
ажлын шаардлага — ажлын чухал хэрэгтэй зүйл
өнөөгийн шаардлага — өнөө үед чухал зайлшгүй зүйл
цаг үеийн шаарлага — тухайн цаг үед зайлшгүй хэрэгцээтэй байгаа зүйл
эдийн засгийн шаардлага — эдийн засгийн зайлшгүй хэрэгцээ
Хэлц үг
Шагнал гэхээр инээдэг
Шаардлага тавихаар ярвайдаг
Хоршоо үг
хэрэгцээ шаардлага — хүний аж төрөх, ажил хөдөлмөр эрхлэхэд хэрэгцээтэй шаардлагатай орчин нөхцөл, эд зүйл
Үгийн гарал
шаардах (šaardax, “to urge”) + -лга (-lga), compare Kalmyk шаардлһн (şaardlğn).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.