шавж
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанҮе хөлтний хүрээний нэг анги, 1.5-2 сая зүйлтэй, биеийн урт нь 0.2 мм - 33 см, 6 хөлтэй, олонх нь далавчтай, голдуу газар дээр хааяа цэнгэг усны орчимд амьдардаг, биеийн галбир, өнгө, амьдахуйн хэлбэрээрээ нэн олон янз, орчны зүй, хүн нийгмийн амьдралд асар өргөн олон талын холбогдолтой
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шавж |
|---|---|
| Харьяалахын тийн | шавжийн |
| Заахын тийн | шавжийг |
| Өгөх орших тийн | шавжид |
| Гарахын тийн | шавжаас |
| Үйлдэхийн тийн | шавжаар |
| Хамтрахын тийн | шавжтай |
| Чиглэхийн тийн | шавж руу |
| Олон тоо | шавжууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шавж арилгах — шавж устгах
шавж идэштэн — шавжаар идэшлэдэг амьтад
шавж судлаач — шавж судлалд мэргэжсэн хүн
шавж судлал — ш.у. - шавж судлах шинжлэх ухаан
шавж устгал — халдвар тараагч шумуул, жоом, бясаа, хачиг бөөс, бүүрэг зэрэг шавжийг биологийн болон физик химийн аргаар үгүй болгох үйл ажиллагаа
Хоршоо үг
хорхой шавж — үет хөлт, нугалмайт амьтан ба тэгш хэмт, нугалмайгүйтний ерөнхий нэр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.