шагай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биезүй. Хүн, амьтны шаант ясны нарийн үзүүрт байх жижиг яс
- 2.Шагайны орших газар; шаа.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгankle; shagai (ankle bone of a sheep or goat which used in traditional Mongolian games and divination practices as a die)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шагай |
|---|---|
| Харьяалахын тийн | шагайн |
| Заахын тийн | шагайг |
| Өгөх орших тийн | шагайд |
| Гарахын тийн | шагайгаас |
| Үйлдэхийн тийн | шагайгаар |
| Хамтрахын тийн | шагайтай |
| Чиглэхийн тийн | шагай руу |
| Олон тоо | шагайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шагай авах — шагайцах, шагалцах
шагай наадах — тогл. - шагайцах
шагай няслах — тогл. - харилцан шагай орхиж, ижил ижлээр нь няслан харваж, оносноо авах; бөг цэг няслах
шагай орхих — тогл. - а.шагайг атган газар хаях; б.шагай нясалж наадах
шагай өлгөцөх — шагай шүүрэх
шагай таалцах — тогл. - харилцан адил тооны шагай авч, тус тусын тасалж атгасан шагайны тоог нийлүүлэн бодож, таасан нь бусдынхаа шагайг авч наадах
шагай харвах — тогл. - олон хүн, шагайг өрж, сах сумаар харван унагааж талцан наадах
шагай шүүрэх — тогл. - шагай өлгөцөх
үхрийн шагай — үхрийн шаант ясны нарийн үзүүрт байдаг дөрвөлжиндүү хэлбэрийн яс
хонины шагай — хонины шаант ясны нарийн үзүүрт байх жижиг яс
Хэлц үг
шагай шиг хураах — шагай мэт бөөгнөрүүлэх, хураах
Товчилсон үг
ММШХХ — Монголын Мөсний Шагай Харваачдын Холбоо
Үгийн гарал
From Proto-Mongolic *sïgaï. Perhaps a cognate of Proto-Turkic *siŋük (“bone”). Compare Mongghul shghai, Chuvash шӑмӑ (šămă), Kalmyk шаһа (şağa)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.