шалз
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанҮет хөлтний хүрээний шавжийн ангийн цус сорогч, далавчгүй шавж, хонь малын үсэнд шигдэн орж цусыг нь шимнэ
- 1.Хэгз
- 1.Зарим зүсмийн адууны олон жижиг улбар толбо
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шалз |
|---|---|
| Харьяалахын тийн | шалзны |
| Заахын тийн | шалзыг |
| Өгөх орших тийн | шалзанд |
| Гарахын тийн | шалзнаас |
| Үйлдэхийн тийн | шалзаар |
| Хамтрахын тийн | шалзтай |
| Чиглэхийн тийн | шалз руу |
| Олон тоо | шалзнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шалзыг нь арилгах — малын үс ноосон дахь шалзыг нь устгах
шалз цохих — цус гартал, хэгз цохих
шалз чанах — хэт чанах, шаз чанах
шалз түлэгдэх — маш их түлэгдэх
шалзат баахан шарга — олон жижиг улбар толбо бүхий шарга зүсмийн адуу
Хэлц үг
шалзан хадаас — нимгэн тав бүхий жижиг төмөр хадаас; шалзан шивээ
үнсэнд хаягдсан шалз шиг — хэн ч хайхрахгүй, ойшоохгүй болох, харж үзэх хүнгүй болох
Зүйр цэцэн үг
Шар цавуугаар нааж
Шалзан хадаасаар хадах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.