шанага
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юм утгах бариултай том халбага
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шанага |
|---|---|
| Харьяалахын тийн | шанаганы |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | шанагад |
| Гарахын тийн | шанаганаас |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | шанагатай |
| Чиглэхийн тийн | шанага руу |
| Олон тоо | шанаганууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шанагаар хутгах — бариултай том халбагаар хутгах
шанаган илүүр — дотор нь цог улайлгаж халаадаг, шанага шиг хэлбэртэй илүүр
шанаган шүүр/шүүрэн шанага — шанага шиг хэлбэртэй, шингэн зүйл шүүж гаргах нүх бүхий юм шүүрдэж авах хэрэгсэл
ингэн шанага — маш том шанага
шанаган хорхой — амьт. - сүүлтэй, шанаганы адил дүрстэй, усанд амьдардаг, загалмайгаар амьсгалдаг мэлхийн зулзага
Хэлц үг
Савны ёроол гүвбэл
Шанага гурил гарах
Сүү гэж будаг
Шанага гэж худаг
Шанага дүүрэн хар уснаас
Шагайн чинээ шар тос
Хоршоо үг
аяга шанага — юм уух, идэх болон утгаж авах хэрэглэл
тогоо шанага — а.гал тогооны хэрэглэл; б.шилж. гэр зуурын ажил
халбага шанага — юм утгаж авах, жижиг, том хэрэглэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.