шар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Алт мэт өнгө
- 1.анагаах ухаанХүний хоол ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж тохиолдох өвчин
- 2.анагаах ухааняриаЭлэг гэмтэснээс цөс зогсонгитож, цөс цусаар гарснаас арьс салст шар өнгөтэй болох халдварт өвчин
- 1.Зургаан наснаас дээших, агталсан эр үхэр
- 1.Уур, омог
- 1.Монгол эмнэлгийн гурван махбодын нэг.
- 1.шар үсэг (гүймэгхэн татсан төвд үсгийн тиг).
- 2.VIIшар шар чимээ. (цасан дээр гишгэх, булгийн ус ундран гарах зэрэгт гарах дуу чимээ)
- 1.агталсан эр үхэр
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрyellow; heartburn
- нэр үгox
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шар |
|---|---|
| Харьяалахын тийн | шарын |
| Заахын тийн | шарыг |
| Өгөх орших тийн | шард |
| Гарахын тийн | шараас |
| Үйлдэхийн тийн | шараар |
| Хамтрахын тийн | шартай |
| Чиглэхийн тийн | шар луу |
| Олон тоо | шарууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гав шар — гүн шар өнгө
шар айраг — пиво
шар будаа — жижигхэн шар өнгийн нэг зүйл будаа
шар будаг — алт мэт шар өнгийн будаг
шар буурцаг — өнгө шар, буурцгийн нэг зүйл үр
шар даавуу — шар өнгөтэй даавуу
шар зам — хуучир. - нарны үзэгдэх хөдөлгөөний зам тойрог
шар зос — шар өнгийн нэг зүйл зос
шар мах — арьс ширний дотор талд байх нимгэн хальс
шар малгайтан — шашин.хуучир. - Буддын шашны нэг салбар, шар малгай өмсөнө; Зонховын шашинтан
шар махчин — хуучир. - балар эртний хүн болоод аймгийн дотор махчин аймаг байсны нэр болой
шар өвчин — анагаах. - арьс шар өнгөтэй болох, элэгний онц халварт өвчин
шар сүү — а.бяслаг шахах, ээзгий буцалгах, сүүг ээдүүлэхэд ялгаран гарах шингэн; б.сүү цагааг холих, дан цагааг шүүхэд гарах шингэн
шар тамхи — хамрын тамхи
шар тос — малын сүү цагаан идээнээс ялгаж авсан тос
муу нохойн гэдсэнд шар тос тогтохгүй — хууч. - юу ч идүүлсэн адилхан гэсэн санаа
шар ус — а.биезүй. хүн, амьтны цусны шингэн, сийвэн; б.анагаах. амьтны биед цусны шингэн хуралдан тогтох өвчин; в.анагаах. яр шархнаас цувран гарах шаравтар ус; г.хатуу хөрөнгөнөөс шүүрсэн ус; д.аарц, тараг, ээдэм зэргээс ялгаран гарах ус; е.гол усны мөс цас хайлснаас гарах хальдас ус
шар уураг/өндөгний шар — өндөгний доторх шар
шар үс — а.хүний бүх биеийг бүрхсэн нарийн үс; б.хүний шар өнгөтэй үс
шар үсний нүх/шар үсний сүв — хүний арьсанд буй үсний сүв, энэхүү сүвээр хөлс зэрэг ялгадас гарахаас гадна мөн амьсгална
шар үсэг — татлан бичсэн нэг зүйл төвд үсэг
шар феодал — хуучир. - лам феодал
шар хавсралт — гадаадад зорчих E серийн паспортад, шинээр паспорт авснаас хойш 1 жилийн дараа олгогдох хуудас
шар хацарт — түүх.хуучир. - Монголыг Манжийн захиргаанд байх үеийн манай хүрээ хийдүүдийн лам нарын нэрсийн бүртгэлийг ийнхүү нэрлэдэг байв
шар халзан — шар зүсмийн халзан
шар хальс — а.арьс ширний хөрсөнд наалдсан махны хальс; б.ургамал, үрийн нимгэн хальс; в.махны гадна талын өнгөн хальс
шар хув — өнгө шар болоод тунгалаг давирхайлаг хатуу эд
шар хэвлэл — хувь хүн эрхлэн гаргаж буй, нийгмийн амьдралын бүхий л хүрээг хамарсан нийтлэлтэй сонин сэтгүүл
шар цай — хуучир. - а.шахмал ногоон цайг найм хуваасны нэг; б.хуучин цагийн мөнгөний нэгж болох цаасанд боосон задгай цай; в.зарим нутагт хэрэглэж байсан тийз хэмээх мөнгөн тэмдэгт
шар шилбэ — хоёр болон хоёр хагас настай тэмээ
шар эсгий — муудаж, навтарсан эсгий
ангир шар — улбар шар
ангир шар уураг — сүүн тэжээлт амьтны төрсний дараа хөхнөөс гарах уургаар баялаг өтгөн сүү
намрын шар нар — намар цагт гарах нар
шар божирго — амьт. - үнсэн шар чандарт, хар бидэр бүхий нэг зүйл божирго шувуу
шар боролзой — урга. - үнэр амт, шим чадал боролзойн адил боловч ногоон үед нь мал идэх дургүй, хужир ихтэй газраас бусад газар ургадаг, өндөр нь нэг төөгөөс илүү нэг зүйл өвс
шар бударгана — урга. - бор шар дурстай, заг сухайн адил найлзууртай, үслэг жижигхэн хүрэн бор үртэй нэг зүйл өвс; үрийг нь иддэг, шээс элбэгших өвчинд хуурай идэхэд сайн гэдэг
шар зөгий — амьт. - их бие нь шар эрээн, хүн малыг ээрч хатгадаг, нэгэн зүйл зөгий
шар зээргэнэ — урга. - говь цөл газар ургадаг нэг зүйл зээргэнэ, тэмээ зэрэг малд тохиромжтой
шар ирвэс — амьт. - биеийн нь шаравтар дэвсгэр өнгөн дээр, зоос мэт бидэртэй нэгэн зүйл ирвэс
- … болон өөр 42
Хэлц үг
шар махтай нь хатаах — санаа сэтгэлийг нь ихэд зовоон шаналгах
шар хүний төлөө хар хүн — бусдын өмнөөс сэтгэл зовних
шар нар бор хоног — а.өдөр хоног; б.ядуу буурай үе
шарсан мах анддаггүй — юмыг андахгүй сайн мэддэг, мэргэн түргэн
шарсан мах анддаггүй шар зурхайч — цэцэн мэргэн, дадлага туршлагатай
зүрхэнд шар ус хуруулах — санаанаас гарахгүй болтол айлган сүрдүүлэх
шаранд ишигний ачаа ачих — аливаа зүйлийн тэнцвэргүй байдал
шар гозойх яриа — хор шар хөдлөх, омгорхох
шар буцлах — уур омог ихэд хөдлөх
шар завжтай — нялх, балчир
шар махтайгаа хатах хар яриа — ихэд шаналан зовох
шар нар бор хоног өнгөрүүлэх — амь зуулга тааруухан байх, тааруухан амьдрах
шар навчнаар — намар
шар сэмжлэх муушаал — нас ахиснаа үл тоомсорлон, шалиг зан гаргах
шар тос шиг — сайхан, гоё, сэтгэлд таатай
шар хөдлөх — уур омог нь хүрэх, шар гозойх
шар хөдөлгөх — уурыг нь хүргэх
шар хусах — уур омог хүрэх
шар шилмүүсэнд асаасан гал шиг — огзом түргэн уурлан хилэгнэх
шар шувтлах — лам байсан хүн хар болох
шарыг нь малтах — муу үг хэлж дургүйг нь хүргэх
шар борын гэм — хуян өвчин
Эдүгээ цагаас зуун тавин жилийн өмнө юм бололтой. Шар борын гэмтэй ядуу самган булгаас гараараа битүүлэн уухын дагуу олийсон нүдэн дээрээ шавшсанд эдгэж гэнээ (Балбачийн рашаан).
шар хаданд очих — үхэх
Лувсанцэрэнтэй нийлж цэргийн хоолонд үхсэн үхрийн мах бэлтгэнэ гэнээ. Маргааш авсан махаа буцааж өгөөд цэрэгт сайн мах нийлүүлж өгөхгүй бол нөгөөтээгүүр өглөө шар хаданд очно гэж мэдээрэй (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
[хор] шар буцлах — уур омог ихэд хөдлөх
Хоёр хар хэрээ, тэмээний нүдийг амьдаар нь ухах гэж тэмүүлж байлаа. Хоточ халтарын хор шар буцалж хэрээ рүү хилэнтэйгээр дайрав (Х.Зандраабайдий, Ганцаардлын гаслан).
шар галзуурах — даврах, эзгүйчлэх
Бухгүй газар шар галзуурах.
шар гозойх — хор шар хөдлөх, омгорхох
Энэ үгийг сонсоод Сүхбатын шар гозойжээ (Н.Банзрагч, Зам).
шар махтайгаа хатах — сэтгэл ихэд шаналан зовох
Цэнд минь, би гэдэг хүн Базарыгаа алдчихаад хамраараа газар хатгаж, шар махтайгаа хатаж явна гэж Хорол гунигтай хэлж, санаа алдав (Д.Гармаа, Цагаан булаг).
шар нар, бор хоног — өдөр хоног
Юунд ч үл захирагдах шар нар, бор хоногууд ээлжлэн өнгөрсөөр нэг л мэдэхэд Олдох эр бие жагсаж, аавынхаа дээлийг шингээхтэйгээ болжээ (М.Эрдэнэбат, Хар хүн).
шар нар, бор хоног өнгөрүүлэх — амь зуулга тааруухан амьдрах, өдөр шөнийг аргацаан өнгөрүүлэх
Уулаас, эцгээс ах дүү хоёул бөгөөд багадаа өнчрөн айл дамжин зарагдаж, шар нар, бор хоног өнгөрүүлэн явжээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
шар нус нь хатаагүй — томоожоогүй нялх
Шар нус нь хатаагүй нэг нялх юм дагуулчихсан... түүнийгээ бас зарлага гэж залруулаад байгаа юмаа.
шар сүүлт — тамхи
Өвгөн түлээний дэргэд явган суугаад, шар сүүлтээ гарган тавтайхан татаж гарав.
шар сэмж болох — хөгширч өтөлсөн боловч хүүхэн шуухан эргүүлэх, оролдох зэргээр аяглах хүнийг шоолох
Бүгдийн тэргүүн Дамдин хуримын алтан бэрийг шар сэмж болсон хамбаас харамлаж тэгэж гөлрөөд ханаагүй байх нь муу хар лүд хэмээн уурсан бодохдоо хэнд ч сонсогдохоор –Судас шөрмөсийг нь бариулаад яах вэ? Асрын хаяаг сайн өндөрлөж салхи оруул гэлээ (Д.Маам, Газар шороо).
шар сэмжлэх — (мууш.) нас ахиснаа үл тоомсорлон, шалиг зан гаргах
Тэгтэл эхнэр маань “шар сэмжилсэн муу хог!” гээд хаяа руу ухасхийдэг байна (П.Лувсанцэрэн, Захидал).
шар тайлах — архинд гэмтсэнийг архиар засах
Шар тайлах ганцхан тагш нэрмэл өгөөч хэмээн гуйлаа...
шар үснээс салах — таргалахгүй байх
Өвлийн цагт... хөлдүү амгай үмхэж, хөлдөөснөөс элдэв эмгэг тусч, хамаг мал хүч таргаа гүйцээсэн хойно ч гэсэн шар үснээсээ салж амжилгүй намартай золгох нь ч бий (Б.Догмид, Хөөрхий).
шар хөөрөх — уур омог нь бадрах
Гэр дотроос огт чимээгүй болохоор Чойронзын шар улам хөөрөн оволзож, ширмэл эсгий үүдийг тотгон дээр өргөн чулуудаад хаалгыг нь алдалжээ (Л.Түдэв, Нүүдэл).
Тамхи татаж суухдаа морь худалдаж авсан, сайн бөх хаяснаа ярьж байснаа ирэх жилийн наадамд Эрдэнийг гурвын даваанд авч, асрын хэцэн дээр хаяна гэж ам гарахад Эрдэнэ шар нь хөөрч
Гор ихэдвэл
Шар ихэддэг
Гурван хүн сэтгэл нийлбэл
Шар шороог алт болгоно
- … болон өөр 70
Зүйр цэцэн үг
Шарыг үзэж шарван
Улааныг үзэж урвах
Хоршоо үг
бор шар — а.бор өнгө дийлэнх шар өнгө; б.дотрын өвчин
хор шар — атаа хорсол
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠰᠢᠷᠠ (sir-a), from Middle Mongol ᠰᠢᠷᠠ (sir-a), from Proto-Mongolic *sïra, from Proto-Turkic *sārïg. Cognate to Buryat шара (šara), Dongxiang shira; Turkish sarı (“yellow”), Chuvash шурӑ (šură, “white”). Doublet of шарга (šarga, “tawny”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.