шарах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Идээ, хоолны зүйлийг галд хайрч болгох
- 2.Наранд халаах
- 3.Ихэд халуун болох
- 4.Алт зэрэг өнгөт металлын хайлмагаар өнгөлөх
- 5.шилжсэн утгаШившиг болох, ичгэвтэр болох
- 1.Булгийн усны ундран бургих.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | шарах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | шарна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | шарлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | шарав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | шаржээ |
| Үйлдсэн нэр (-сан) | шарсан |
| Хэвшсэн нэр (-даг) | шардаг |
| Холбох нөхцөл (-ж) | шарж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | шараад |
| Болзох нөхцөл (-вал) | шарвал |
| Хүсэх (-маар) | шармаар |
| Захирах (-аарай) | шараарай |
| Үгүйсгэх (-хгүй) | шарахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
галд шарах — идээ хоолыг галд хайрах
мах шарах — мах гал дээр хайрах
өндөг шарах — өндөг галд хайрах
шарах шүүгээ — цахилгаан соронзон долгионыг ашиглаж хийсэн, хүнсний бүтээгдэхүүнийг бэлтгэх, халаах төхөөрөмж
шарсан мах — хайрсан мах
наранд шарах — наранд халаах
нар шарах — маш халуун болох, нар ихэд ээх
алтаар шарах — эд зүйлийг алтны хайлмагаар өнгөлөх
олны өмнө шарах — олны өмнө шившиг болгох
Хэлц үг
нэр шарах — нэр гутаах
шарсан мах анддаггүй — (ААЗ) юмыг андахгүй мэддэг, мэргэн түргэн
Зөвлөлтийн эх орны дайны туршид тагнуулын тасгийн даргаас хорооны дарга хүртэл үүргийг хүлээж байлдаж явахдаа ёстой нэг шарсан мах анддаггүй тагнуулч байсан.
шарсан мах анддаггүй шар зурхайч — цэцэн мэргэн, дадлага туршлагатай
Цахиур Төмөрийг алдчихаад эрж явна. Нямаа гуай үзээд өгөхгүй юү гэж Бадарчийн хэлэхэд “Манай Нямаа гуай ч шарсан мах андахгүй шар зурхай ч даа” гээд Итгэлт ёжлон инээв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.