шид
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Шивэр модонд ургах жимс, самраас томоохон бөгөөд бөөрөнхий, хатуу хальстай, хальсыг хуулж цөмөөг иднэ
- 1.шашин. Рид, оюун санааны хүч бурхны шашны үйлс бясалгалын бүтээл
- 2.Ид хав
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шид |
|---|---|
| Харьяалахын тийн | шидийн |
| Заахын тийн | шидийг |
| Өгөх орших тийн | шидэд |
| Гарахын тийн | шидээс |
| Үйлдэхийн тийн | шидээр |
| Хамтрахын тийн | шидтэй |
| Чиглэхийн тийн | шид рүү |
| Олон тоо | шидүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шид мод — а.шид жимсний мод; б.царсны төрлийн жижиг мод, шивэр мод
шид мөөг — урга. - шивэр модтой газар ургадаг, өнгө шаравтархан, жижиг мөөг
шидийн барилдлагат өдөр — зурхай. - зурхайн ёсоор аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтэх өдөр
есөн шид — газар доогуур явах, дээгүүр явах, сэлмийн, хөрөнгөжихийг хашраах, үрлийн, нүдний эмийн, хүү сангийн, хурдан хөлийн, шим авахуулах шидийг хэлнэ
Хэлц үг
есөн шид нь бүрдсэн хүн — хамаг муу бүхэн нь бүрдсэн хүн
Шид үзүүлэх гээд
Шившгээ үзүүлэх
Хоршоо үг
арга шид — арга ухаан
ид шид — а.гайхалтай арга ухаан; б.элдвээр хувилах далдын гайхамшиг хүчин, рид
рид шид — ид шид, гайхамшиг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.