шийр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дөрвөн хөлт амьтны хөлний төгсгөлийн хэсэг, нарийн шилбэний яс, таахайн хамт
- 2.Зарим юмны тусгай хөл
- 3.доромжХүний хөл
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шийр |
|---|---|
| Харьяалахын тийн | шийрийн |
| Заахын тийн | шийрийг |
| Өгөх орших тийн | шийрд |
| Гарахын тийн | шийрээс |
| Үйлдэхийн тийн | шийрээр |
| Хамтрахын тийн | шийртэй |
| Чиглэхийн тийн | шийр лүү |
| Олон тоо | шийрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үхрийн шийр — үхрийн нарийн шилбэний яс, таахайн хамт
хонины шийр — хонины нарийн шилбэний яс, таахайн хамт
шийр цагаан — мал амьтны хөлөөрөө цагаан зүсэм
бууны шийр — бууны суурь, хөл
дурангийн шийр — дурангийн суурь, хөл
ханын шийр — ханын хөл
нохойн шийр — урга. - нэг зүйл ургамал
тарваган шийр — урга. - буурцагтан овгийн, гурвалсан нийлмэл навчтай, шар цэцэгтэй, олон наст өвс; эмд орно
Шийрээ цааш нь ав! — яриа. - хөлөө цааш нь ав!
Хэлц үг
шийр барих — шийр хатаах
шийр заах — а.яс заах, шөрмөс заах; б.зориг хатуужил гаргах; в.яс сайтай, шөрмөстэй хүн
шийр хатаах — эцэг эхийнхээ ажил үйлсийг үргэлжлүүлэх, эцэг эхийгээ дуурайх
аавын шийрийг хатаах — аавынхаа ажил үйлсийг үргэлжлүүлэх
бодоод бодоод бодын шийр дөрөв — ахиж дэвшихгүй, байрандаа л байх
ишгэн шийр ч үгүй — юу ч үгүй, ядуу хоосон гэсэн санаа
тэмээний шийр тэврэх — хөшүүн хойрго байх
хоол болтол шийр зугаа — түр зуур бага сага юм идэх
шийр/шил заах — зориг хатуужил гаргах
Чамайг ингэтлээ шийр заалаа гээд танай улаантнууд мөн хайрлахгүй нь лав (Ч.Лувсанжав, Дамдины бага хүү).
Дэлт саарал энэ жил бүр нэг шил заах болоод байгаа юм (Б.Бааст, Хангайн бор).
...сайн эр нөхөр бол амьдралын түшиг, амьд явахын жаргал гэдэг байсан. Тэгээд ёстой л уул хад шиг хоёр эр гуйгаад байхад шийр заагаад байх юм (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
шийр хатаах/барих — эцэг эхийнхээ ажил үйлсийг үргэлжлүүлэх, эцэг эхийгээ дуурайх
Миеэдорж маань анх удаа хадуурын ишнээс барьж байгаа боловч, эцгийн шийр хатааж, Юмхүү бид хоёроос нэг ч их дутахгүй байв (Б.Нямаа, Бид гурав).
Яагаа ч үгүй эцгийн шийр барьсан, ямар л хүн болох бол доо (С.Удвал, Их хувь заяа).
шийрийг нь хатаах — эцэг эх юм уу ойр дотны хэн нэгний хийж байсан ажил үйлсийг нэр төртэй үргэлжлүүлэх
Цэвээн тайж, –Улаантны шийрийг хатаасан айхавтар нохой байна шүү гэв (Ч.Лувсанжав, Дамдины бага хүү).
↑ бодоод бодоод бодын шийр дөрөв
↑ ишгэн шийр ч үгүй
↑ тэмээний шийр тэврэх
↑ хоол болтол шийр зугаа
Хоол болтол
Шийр зугаа
Хоршоо үг
шийр цувдай — төхөөрсөн малын шилбэний яс, таахайн хамт, мөн бог малын дотор мах
борви шийр — тойгны яс болон нарийн шилбэний яс
толгой шийр — бог малын толгойн хуйхтай яс болон шилбэний яс, таахай
хөл шийр — юмны суурь, тулгуур
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.